• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орны найрамдлын элч хэмээгдсэн Хуан Жяакуй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-14 19:53:31

     Мөнхийн ногоон Гуандун мужийн үүл сүвлэм өндөр уулс зэрэглэж, тунгалаг усан ундарч, хулсан ой шаргисан үзэсгэлэнт нутаг Фөшаньд 66 жилийн тэртээ нэгэн хүү мэндэлсэн нь эдүгээгийн Хятад-Монгол хоёр орны найрамдлын элч хэмээгдсэн Хуан Жяакуй билээ. Бага жаахан байхдаа тэрээр ши дуулагч болно гэж мөрөөддөг байсан гэдэг. Гэвч Бээжингийн Их сургуулийн Монгол хэлний ангид орсноор хожмын нэрт дипломатч, өнө мөнхийн хөрш хоёр орны найрамдлын элч болох тавилан заяажээ. Нэгэн насаа дипломат албанд зориулж, хорин жилд нь Монгол улсад ажиллаж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үйлсэд хүчин зүтгэсэн түүний хөдөлмөрийг Монгол улс өндрөөр үнэлж, Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаажээ.

      Өнө эртний Тан, Сүнгийн үеэс улбаатай уламжлалт гар урлал, нэхмэл хатгамал, шаазан ваар, Ү-шүй болоод Гуандун ши жүжиг гээд олон зүйлийн өлгий нутаг, Мин, Чингийн үеийн Хятадын дөрвөн том суурингийн нэг өнөөдрийн хөгжлийн оргилд хүрсэн Гуандун мужийн З дахь том хот хэмээгддэг Фөшань нутгаараа Хуан Жяакуй бахархах дуртай. Дэлхий даяараа л мэдэх Ү-шүйгийн Бруслей бас түүний нутгийнх. Үнэхээр Хуан Жяакуйд бахархах зүйл олон. Тиймдээ ч элэг зүрхний уяатай Фөшань нутгаа Монгол улстай холбосон гүүр нь болно гэж ярих дуртай.

     Бээжинд амьдардаг Хуан Жяакуйгийн гэрт орвол тэр чигээрээ монгол үнэр, монгол өнгө төрх харагдах авай. Ханаар нь монголын арьс ширэн зураг өлгөөтэй, монгол гар урлал өрөөстэй. Найз нөхөд нь түүнийг Монгол улсын "нэвтэрхий толь" хэмээн хүндэлнэ. Хуй Жяакуй үнэхээр Хятад-Монгол хоёр орны найрамдлын элч билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе