|
|
||
Монгол улсаас Хятад ард улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны доктор Галсангийн Батсүх сүүлийн хориод жил Монгол улсын гадаад харилцааны салбарт ажиллаж байна. АНУ-д Пи Эйч Ди-гийн докторантурт суралцахын зэрэгцээ Монголын Үндэсний Аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2001оноос Канад улсад элчин сайд, 2005-2009 онд БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байна. Тэрээр олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны доктор цолтой.
Батсүхийн төрсөн нутаг Монголын баруун хязгаарын Ховд билээ. Алтайн магтаал энэ нутгийн хүн зоны нэгэн бахархал, бас сэтгэл зүрхнийх нь дуудлага болж байдаг юм. Цас малгайлсан Алтайн сүрлэг уулс, олон хэлийн ястан эвсэн суусан Ховд нутгаа аньж нэг, харж санахуйд энэ л аялгуу сонор цуурайлан орж ирдэг юм. Тэр олон улсын харилцааны албанд зүтгэж эх орноосоо алсад байх ахуйд энэ л домогт аялгуугаа сонсож, нутгийн горхины нь мөлхөө урсгал зүүдэнд сэрүү татуулан амирлуулна. Тэр л уснаас илүү сайхныг ууж үзээгүй санагдана. Бодохын буданд Алтай уул нь сүндэрлэн харагдана, аялгуулан анирдана.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |