|
|
||
Хувьсгалт
Алтан Хянганы ар биеийг түшиж, Хөлөн, Буйр хоёр нуурт тольдон, Эргүүнээ, Хайлаар, Оршуун, Хэрлэнгээр эмжсэн энгүй уудам Баргын саруул талд, шар морин жилийн цагаан арын шинийн долооны өдөр, "малын эзэн", "чөтгөр шулмынх" гэгдэж байсан Баргын Үзэн овгийн Адьяагийн Гэндэнгийнх, 3-р хөвгүүнийхээ урь дагуу тавин төрөхөд, айж баярлахын эрхээр "Хувьсгалт" гэсэн нэр хайрлажээ. Аавын ширүүн харц, ээжийн зөөлөн гар дор өсөж бага насаа өнгөрүүлэхдээ Хувьсгалт, Барга нутгийнхаа заншлыг дээдлэн хүндэлж, ой ухаандаа шингээн хадгалж ирсэн байна. Бага сургууль, анх дунд сургуулийн хичээлийг нутгийнхаа Галвар сургуульд арван хэдэн хүүхэдтэй хамт бужигнан, долоон жилд нэг л ангийн багш, Барга нутгийн сурган хүмүүжүүлэгч зүтгэлтэн Цүлтэм гуайн өргөн мэдлэг, өгөөмөр хайрын дор салалгүй сурч, өндөр дунд сургуулиа Хайлаарын Нэгдүгээр Дунд Сургуульд сурч, эх хэл соёл мэдлэгийн бэхлэг суурьтай болсон байна.
Хувьсгалт, 1987 онд Хайлаар дэх Багшийн Тусгай Мэргэжлийн Сургуулийн Уран Зургийн ангийг сурч төгсөөд, Хөлөн Буйрын телевизийн нэвтрүүлэгчээр шилэгдэн ажиллажээ. 1990 онд Өвөр Монголын Монгол Хэл Бичгийн Тусгай Мэргэжлийн Сургуулийн нэвтрүүлэгчийн ангид суралцаж, 1992 онд Төвийн Ардын Радио Нэвтрүүлгийн Хорооны Монгол нэвтрүүлэгчээр ажилласан байна. Энэ хугацаанд Хувьсгалт, нэвтрүүлэгч, хөтлөгч, найруулагч, сурвалжлагчийн ажлаар Өвөр Монголын бүх нутаг, Төвд, Шиньжянаас Хар-мүрэн, Гирин хүртэл тойрон сурвалжилж, радио нэвтрүүлгийн олон сайхан бүтээлүүдийг туурвиж, Төв Радиогийн алтан долгионоор цацаж байсан юм. 2003 онд, Монгол улсын Улаанбаатарт хүрч, Улсын Их Сургуульд мэргэжил дээшлүүлж байхдаа Монгол улсын дуучин жүжигчин, шүлэгч яруу найрагчтай уулзан таньж, сурвалжилга хийж, нэвтрүүлэг бэлтгэн сонсогч олондоо танилцуулж байсан юм. Түүний бэлтгэж нэвтрүүлсэн бүтээлүүд нь найман муж орны болон Төвийн радиогийн радио бүтээлийн шалгаруулт дээр олон удаа өндөг үнэлэгдэж байлаа. Одоо Хувьсгалт Төвийн радиогийн Монгол нэвтрүүлгийн хэлтэст нэвтрүүлгийн заан жолоодогчийн цолтой ажиллаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |