• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн тойм

CRI       (GMT+08:00) 2009-11-25 15:35:35

      Хятадын олон улсын радио 1964 оны 12-р сарын 1-ний өдөр албан ёсоор монгол хэлээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Гол нь Монгол улсын сонсогчдод зориулж нэвтрүүлгээ бэлтгэн явуулдаг.

     Монгол хэлний нэвтрүүлэг уламжлалт богино долгионоос гадна FM , интернет сүлжээний хэлбэрээр цацагддаг. Богино долгионоор өдөрт 6 удаа буюу тус бүр нэг цагаар нийт 6 цагийн нэвтрүүлэг , FM-ээр өдөрт 8 удаа буюу тус бүр 2 цагаар нийт 16 цагийн нэвтрүүлэг явуулдаг . Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлэг 2000 , 2006 болон 2009 онуудад тус тус Монгол улсын нийслэл Улаанбаатар, Монгол улсын 2 дахь том хот Дархан, 3 дахь том хот болох Эрдэнэтэд FM-ээр нэвтрүүлгээ шууд дамжуулж эхэллээ. Эдүгээ монгол хэлний нэвтрүүлэг FM болон интернет сүлжээний нэвтрүүлгийг гол болгож, цаг үеийн мэдээ мэдээлэл, тусгай нэвтрүүлэг, хятад хэлний хичээл зэрэг агуулгатайгаар нэвтрүүлгээ дамжуулж байна.

     2003 оны 10-р сарын 1-ний өдөр монгол хэлний веб сайтыг албан ёсоор нээснээр дэлхийн 30 гаруй улс орон бүс нутагт сүлжээ ашиглагчидтай болсон ба сард 3 сая сүлжээ ашиглагчид манай сайтаар зочилж байна. 2005 оноос өөрсдийн "Цэнхэр долгион"сонинтой болсноор сонсогчдын хоорондын хэлхээ холбоог улам нягтруулжээ.

      Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол улсын харилцаа тогтвортой хөгжихийн хэрээр сонсогчдын захиа , и-мейл тасралтгүй нэмэгдэж, одоо сард мянга гаруй ширхэгт хүрээд байна. Монгол хэлний нэвтрүүлэг болон веб сайт нь өргөн олон сонсогч, сүлжээ ашиглагчдын Хятад улсыг ойлгох, мэдээлэл олж авах чухал зам сувгийн нэг болсоор иржээ.

Та бидний харилцах хаяг: Бээжин. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакци.

地址:北京市石景山路甲16号中国国际广播电台蒙古语广播部

邮编:100040

电话:0086-10-68892198   0086-10-68892141

传真:0086-10-68892196

网址:mongol.cri.cn

邮箱:mon@cri.com.cn

 

Хаяг: Бээжин, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакц

Индекс: 100040

Утас: 0086-10-68892198   0086-10-68892141

Факс: 0086-10-68892196

Веб хаяг: mongol.cri.cn

И-мейл: mon@cri.com.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе