|
|
||
2009 онд Эрээн боомтын импорт экспортын барааны нийт хэмжээ 6 сая 213 мянган тоннд хүрч жилийн зорилт болон урьдчилан төсөөлсөн үзүүлэлтээ биелүүлжээ. Үүнд импорт 4 сая 768 мянган тонн, экспорт 1 сая 445 мянган тонн болсон байна. Эрээн боомт банк санхүүгийн хямралын нөлөөнд автсан хэдий ч өнгөрсөн оны 2-р сараас импорт экспортын барааны хэмжээ нэмэгдэн, 4 ба 5-р сард тус тус 621 мянган тонн, 666 мянган тоннд хүрч 2 сар дараалан 2005 оноос нааших сар тутмын бараа дамжуулсан хэмжээгээр хамгийн их сарууд болсон байна. 12-р сард импорт экспортын бараа дамжуулсан хэмжээ 580 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 40% гаруйгаар нэмэгджээ.
Жилийн турш механик болон цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүн 126800 ширхгийг экспортолж, барилгын материал 521800 тонн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 149400 тонн экспортолсон байна.
Жилийн турш зэсийн баяжмал 524 мянга 900 тонн, модон материал 2 сая 33 мянга 100 шоо метр, төмрийн хүдэр 1 сая 419 мянга 400 тонн, цайрын баяжмал 124 мянга 600 тонн, нүүрс 200 мянга 300 тонн тус тус импортолсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |