• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот Монгол улсад 20 тонн эрдэнэ шиш хандивлалаа

CRI       (GMT+08:00) 2010-01-26 15:35:18

      2009 оны 12-р сарын эцсээр Монгол улсын Дорноговь аймгийн ихэнх нутгаар зуд болж аймгийн засгийн газар Эрээн хотын засгийн газарт захидал ирүүлж тусламж хүссэн байна. Эрээн хотын засгийн газраас найрсаг хөршийн харилцаагаа эрчимжүүлж, хоёр талын худалдааг хөгжүүлэх хүмүүнлэг үзлийн үүднээс холбогдох тусламж үзүүлэх хэлэлцээрийн дагуу Монгол улсын Дорноговь аймагт 20 тонн эрдэнэ шишээр тусалж Монголын ард түмний цас зудтай тэмцэхэд нь дэм болсон байна.

      1-р сарын 20-ний өдөр Хятадын Эрээн хотын засгийн газраас Монгол улсад тусалсан 20 тонн эрдэнэ шишийг Монгол руу тээвэрлэсэн байна. Эдгээр тусламжийн барааг Монголын Дорноговь аймгийн сумуудад хуваан хүргэжээ. Энэ нь Дорноговь аймгийн тавны нэг хувийн мал сүргийг аврах боломж хангаж гамшгийн хүндрэлийг туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тул Монгол улсын холбогдох салбарын нааштай үнэлгээг хүлээсэн байна. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе