• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аялал жуулчлалын төрөл

CRI       (GMT+08:00) 2010-01-26 15:47:58

      Эрээн бол Хятадын умард нутгийн " торгоны зам" болон дэлхийд алдартай цайны зам дайран өнгөрдөг газар юм. Энд улсын үүд хилийн хөшөө, хилийн харуулын газар, бичигт хөшөө чулуун ой, өртөөний эртний сүм хийд, говь цөл, зэрэглээ зэрэг өөрийн өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын эх баялаг арвин бий. Хотын дүүргийн эргэн тойронд үлэг гүрвэлийн чулуужсан өндөг маш их булаастай байдаг учраас " үлэг гүрвэлийн өлгий" гэсэн сайхан нэртэй. Хойд талаараа Монгол улстай хөршилж, байгалийн үзэмж төгөлдөр, унаган төрхөө хадгалсан, үндэстний зан үйл нь ч өвөрмөц юм. Эрээн хот үндэстэн дамнасан аялал жуулчлал, хилийн аялал, тал нутгийн өнгө үзэмжтэй танилцах аялал, үлэг гүрвэлийн соёлтой танилцах аялал зэрэг дотоод гадаадын аялал жуулчлалын арван хэдэн зам гарган ажиллуулж байна.

      Мөн татваргүй дэлгүүр, арав гаруй том дэлгүүр болон захтай, эдүгээ 11 одтой буудал үйлчилж байна.

      Үлэг гүрвэлт хотын хаалгыг 2006 оны 8-р сард байгуулсан юм. Энэ хаалгыг эдүгээ дэлхий дээр мэдэгдээд буй хоёр дахь том үлэг гүрвэл " Вань лүн"-ийн уг дүрсээр хувилан бүтээсэн байна. Үлэг гүрвэлийн хоёр баримал 19 метр өндөр, хоорондын зай 34 метр бөгөөд нийт урт нь 80 метр болно. Үнсэлцэж буй хоёр үлэг гүрвэл хотын дүүргээс 6 км зайнд 208 дугаар улсын зам дээр байрлаж, хотын хаалганы хоёр талын адил бус дүр төрхтэй 97 ширхэг үлэг гүрвэлийн баримлын хамт аугаа сүрлэг үлэг гүрвэлийн үзэмжит замыг цогцлоосон байна .

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе