|
|
||
Эрээн хотын И-Ү худалдааны хотхон нь тус хотын худалдаачдыг урьж, хөрөнгө оруулалтыг татах гол төслийн нэг юм. Энэ хотхоныг Жежян мужийн И-Ү хотын хувийн аж ахуйн нэгжийн 42 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд 28 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, үүнээс барилгын талбай нь 32 мянган хавтгай дөрвөлжин метр болно. Худалдааны хотхон нь битүүмжлэгдсэн бүтэцтэй, автомат оргилуур, галын утаа мэдрэх дохиолол, хэсэг хуваан зааглах, галаас сэргийлэх автомат хаалга зэрэг орчин үеийн гал түймрээс сэргийлэх хяналтын систем болон аюулгүйн хамгаалалтын системтэй, гэрэл тусгах өвөрмөц систем болон бие даасан байгаль орчинд хоргүй дулаалгын системтэй. Тус хотхоны зах зээлийн хүчин чадал иж бүрэн бөгөөд дотроо нийгмийг аюулаас хамгаалах, үйлдвэр худалдаа, удирдан хамаарах, эмийн сан, зочид буудал, банкны үйлчилгээний байгууллагатай, 1056 тогтмол лангуу, 151 тогтмол дэлгүүртэй. И-Ү худалдааны хотхон 2003 оны 7-р сарын 15-ны өдөр албан ёсоор нээгдэж, Хятадын 30 гаруй муж хот өөртөө засах районы 4000 гаруй худалдаачин энд худалдаа наймаа эрхэлж байна. Тэд Эрээн хотын нийт худалдаачдын 30 хувийг эзэлдэг. Энд Монгол улсын иргэдэд зориулсан олон төрлийн бараа бүрэн бий. Монголын худалдаачдын бараа худалдан авах хамгийн тааламжтай газар болсноор өдөрт Монгол улсын 800 гаруй худалдаачин эндээс бараа худалдан авч, оргил үедээ өдөрт 2000 хүрдэг. Тус хотхонд өдөрт 600 мянган юаны наймаа явагдаж, жилийн хэмжээ 230 сая юаньд хүрч, жилдээ улсад 6 сая юанийн татвар төлж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |