|
|
||
Вэнь Жоүгийн олон улсын худалдааны төв бол Эрээн хотын засгийн газар 2005 онд худалдаачдын хөрөнгөөр босгосон гол төсөл юм. Нийт 80 сая юаний хөрөнгө оруулж, 39 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх ба үүнээс барилга нь 5000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Өнөөдрийн байдлаар энэ төв Өвөр Монголын өөртөө засах районы бөөний болон жижиглэнгийн худалдааг нэгтгэсэн худалдаа үйлчилгээний хамгийн том ерөнхий байгууламж болж байна. Вэнь Жоүгийн олон улсын худалдааны төв Эрээн хотын төв худалдааны хэсэгт байрлаж, нэг хоёрдугаар давхартаа худалдааны цэгүүд, гурав дөрөвдүгээр давхартаа албан тасалгаануудтай. Төв худалдааны бүсийн хоёр давхар бүгд пүүс дэлгүүрүүд ба өмнөд, хойт, A,B,C,D гэсэн 6 хэсэгтэй, төв барилгын хамт цогцолбор болон оршиж байна. Энэ барилгыг 2005 оны 4-р сарын 24-ний өдөр барьж эхэлсэн ба мөн оны 12-р сард барьж дуусгажээ.
Боомтын хөгжлийн дагуу Эрээн боомтын зорчигч тээвэр, таваарын гүйлгээ, хөрөнгийн эргэлт тасралтгүй нэмэгдэхийн хэрээр Вэнь Жоүгийн олон улсын худалдааны төвд өргөн боломж нээсэн байна. Эрээн хотын олон улсын худалдааны төвийг байгуулж эхэлсэн цагаас хотын намын төв хороо, засгийн газар дээд зэргээр анхаарч, шат бүрийн удирдагч тэрчлэн өөртөө засах районы удирдагчид олон удаа ирж, газар дээр нь үзэн танилцаж заавар өгсөн байна. Эрээн хотын Вэнь Жоүгийн олон улсын худалдааны төв ашиглалтад орсноор Эрээн боомт болон Европ , Монгол зэрэг орнуудын худалдааны харилцааг дээшлүүлж, Эрээн хотын эдийн засаг нийгмийн хөгжилд асар их түлхүү үүрэг гүйцэтгэх юм. Мөн нийгмийн ажлын байрыг нэмэгдүүлж, олон улс болон Хятадын дотоодын худалдааны хөгжилд тус дөхөм үзүүлэн, Эрээн хотын эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч нэмэх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |