• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сань Шин барилгын материалын зах

CRI       (GMT+08:00) 2010-01-26 18:27:12

     Сань Шин барилгын материалын зах Нань Юань бичил дүүргийн баруун, Ши Хуа гудамжны зүүн хэсэгт байрладаг. 56 мянган квадрат метр талбайтай энэ захын ерөнхий хөрөнгө оруулалт 30 сая юань бөгөөд 121 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж жилийн үйлчилгээний орлого 280 сая юаньд хүрч,бүтээгдэхүүнээ гол төлөв Монгол улс руу нийлүүлдэг.

     Энэ захын гадаад байдал үзэмжтэй бөгөөд дэлгүүр пүүс бүгд 2 давхар тоосго цементэн барилгуудтай. Захын дотор 8 эгнээ 20 байрны 189 өрөөтэй бөгөөд өрөө бүр 75-110 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Тус захын зүлэгжүүлсэн талбай 2500 квадрат метр, хатуу хучилтат талбай 20 мянган квадрат метрт хүрчээ. Зах дотор удирдлага үйлчилгээний төвтэй бөгөөд төвлөрсөн халаалт, орчин ахуйн ариун цэвэр, цэцэрлэг зүлэгжүүлэлт зэрэг байгууламж иж бүрэн, удирдлагын ажил эмх цэгцтэй. Тус зах байгуулагдаж ашиглалтад орсны дараа, хотын барилгын захын эрхлэлт эмх журамтай болж, гадаадын бизнесменүүдэд тус дөхөм үзүүлсэн байна. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе