|
|
||
2009 оны 12-р сард Эрээн хот дараалан гурван удаа их цас орсон бөгөөд цасны дундаж зузаан 17 сантиметрээс давжээ. Хүйтэн цаг агаар болон цас зуд хотын малчдын амьдрал болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүнд ноцтой нөлөө учруулав. Одоогоор хөдөө нутгийн мал сүргийг бүгдийг хашаалан маллаж байна. Гамшгийн байдлыг хотын намын хороо, засгийн газрын удирдлагууд дээд хэмжээнд анхаарч, хуваан хариуцах удирдлага өөрийн биеэр газар дээр нь очиж зааварчлан, холбогдох салбарууд мөн тариачин малчин айл өрхөөр явж малжих районы гамшигт нэрвэгдсэн байдлыг ойлгож, гамшигт нэрвэгдсэн районы хүнс будаа, дулаалга болон малын бордоо зэрэг асуудлыг нааштай авч хэлэлцсэн байна. Мөн үр ашигтай арга хэмжээ авч гамшигтай тэмцэх, гамшгаас аврах зэрэг ажлыг өрнүүлжээ. Уг цас зудаас болсон хохирлыг хамгийн бага хэмжээнд тогтоохоор чармайж малжих районд туслан эртхэн гамшгаас аврах болно. Эрээн хотын хүнсний тос хадгалан борлуулах компани бүх хүчин чадлаараа малчдын төлөө ажиллаж , идэвхтэй үйл ажиллагаа явуулж, санд байсан 50 тонн эрдэнэ шишийг Гэрэлт-од сумын дөрвөн гацааны гамшигт нэрвэгдсэн тариачин малчин айл өрхөд хуваарилан хүнд хэцүү байдлаас гарахад тусалсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |