• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аялал жуулчлалын нэрт хот

CRI       (GMT+08:00) 2010-01-27 09:53:48

     Эрээн хот аялал жуулчлалын олон сайхан үзэмжит цэгүүдтэй. Цэлийн харагдах элсэн манхан говь нутаг, хөдөө талын зэрэглээ, сүрлэг жавхлант улсын үүд хилийн багана, хязгаар нутгийн өвөрмөц онцлог, дэлхийд алдартай Шилийн голын байгалийн бэлчээр зэрэг тал нутаг говь цөлийн үзэсгэлэнт сайхан өнгө үзэмж нь жуулчдын сонирхлыг татаж байдаг.

     Дэлгэр зуны цагт хөвөө хязгаар нь үл харагдах хөдөө тал цэлийгээд, хөх тэнгэрийн доор хөвөн цагаан үүл сэмжрэн нүүх нь ёстой л зураг мэт үзэсгэлэн төгөлдөр. Алсад харагдах Эрээн хот хөдөө талын дунд зэрэглээт аршийн ордон мэт сүндэрлэн харагдана. Хятад Монгол хоёр орны хилийн зааг дахь улсын үүд хаалга болсон БНХАУ-ын Эрээн хот бол дэлхийн хуурай замын боомтын хамгийн том үүд юм. Энэ бол улс орны бүрэн эрхийн сүр сүлдийг харуулсан бэлэг тэмдэг төдийгүй эх оронч хүмүүжлийн чухал суурь юм.

     Хилээр орж гарахыг шалгах том давхар байшингийн өмнөх солонго хэлбэртэй гүүр бол Хятад Монголын найрамдлыг холбосон, дэлхий дахины найрамдлыг бэлэгшээсэн гүүр байх ёстой . Та хэрэв Эрээнээр дамжин хэдхэн километр зайтай байрлах Монгол улсын Замын-Үүдэд очиж хөрш орны өнгө үзэмжтэй танилцахыг хүсвэл хилээр өнгөрөх бичиг баримтыг бүрдүүлэхэд хялбархан байдаг. Эрээн гурав дахь орны иргэдийн виз олгох үйлчилгээ хийж байна. Орос зэрэг гурав дахь орны иргэдийн Эрээнд ирж танилцан айлчлах тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Үндэстэн дамнасан аялал жуулчлал , хил хязгаарын аялал жуулчлал, тал нутгийн аялал жуулчлал , үлэг гүрвэлийн соёлтой танилцах зэрэг боомтын онцлогтой аялал жуулчлал нь боомтын өвөрмөц өнгө үзэмжийг бүрдүүлж, дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж байна Эрээн хотын ойр хавь дахь Бодоргон чулуут , Хонгорын хадны зураг зэрэг нь өнгөрсөн түүхийг хүмүүст өгүүлж байдаг юм. Үдшийн хөшиг буухад Эрээн хотын гудамж талбайд гэрэл чийдэн гялалзаж, хүмүүс хязгаар нутгийн шөнийн өвөрмөц үзэмжийг сонирхож, залуухан Эрээн хот нь ирсэн бүхний сэтгэлд хоногшин үлддэг юм.

      Хятадын чанх хойд зүгийн өргөн уудам Шилийн голын тал нутагт нэгэн гэрэлт сувд өнө эртний  ч  залуухан тэгш өндөрлөгийн хотгорт гэрэл гэгээгээ цацруулсаар байна. Энэ бол дотоод гадаадад нэр нь түгсэн умард хилийн гэрэлт сувд, үлэг гүрвэлийн өлгий болох Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээн хот юм. Хилийн бүсийг нээлттэй болгосноос хойш урьд хүн амьтан төдий л мэддэггүй байсан хилийн энэхүү жижиг хот түргэн хөгжиж, Хятад, Монголын хилийн хамгийн том боомт хот, хоёр улсын хилийн нэрт хот болжээ.\Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе