|
|
||
Өнгөрсөн оны 12-р сард Эрээн хотод гурван удаа их цас орж зуд болсноор малчдын амьдрал, мал аж ахуйн үйлдвэрлэлд ноцтой хүндрэл бэрхшээл учруулав. Эрээн хотын намын хороо, засгийн газар зудын байдалд анхаарал хандуулж, холбогдох салбаруудыг зохион байгуулан малчин айлуудад очин гамшгийн байдлыг таниулж, гамшигт нэрвэгдсэн малчдын хоол хүнс, дулаалга, малын бордоо зэрэг асуудлыг тусгайлан судлан зохицуулж, гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ажил өрнүүлэв. Малчдад туслан мал сүргийг нь мэнд өвөлжүүлэхийн төлөө Эрээн хотын Үр тариа, хүнсний тос бэлтгэн нийлүүлж борлуулан нөөцлөх компани яаралтай арга хэмжээ авч, Эрээн хотын 4 гацааны гамшигт нэрвэгдсэн малчдад 50 тонн эрдэнэ шиш хүргэж өгсөн байна. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |