|
|
||
Эрээн хот бол ӨМӨЗР мөн тэрчлэн Хятадын хамгийн чухал импорт экспортын бараа бааз юм. Жил бүр дунджаар 3 сая гаруй тонн түүхий нефть, 3 сая гаруй шоо метр модон материал импортоор оруулж байгаа бөгөөд их хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг Орос болон Монголын барааг импортоор оруулж байна. Эрээн хот мөн салхины эрчим хүчээр баялаг, хэрэглэх нөхцөл сайн, усан цахилгаан станцын өөрийн өртөг хямд, бодлогын давуу тал нь ил тод, Хятадын нийслэл Бээжингээс хамгийн ойр хуурай замын боомт хот болох юм. Түүнчлэн Хятадын дөрвөн том төмөр замын боомт хотын нэг юм. Энд Азийн хамгийн том бараа тээвэрлэх болон вагоны хүрд солих агуулах бий. Эрээн хотын хөгжлийн дагуу боловсруулах аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, бараа тээврийг хөгжүүлэх нөхцөл болзол нь ч маш сайн юм.
1994 оны 8-р сарын 9-ний өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Эрээн хотод ажиллаж, "Хил хязгаар нээлттэй байх, дотоод холбоогоор хөгжүүлэх" гэсэн чухал заавар өгсөн юм. Шинэ цаг үед Эрээн хот шинэ стратегийн боломж нүүрлэж, нээлттэй байх чухал тавцан болсон бөгөөд Хятадын умард хилийн хөгжлийн өмнө алхаж байна. Дарга Хү Жиньтаогийн заавар зориг санааг үнэн бодитоор хэрэгжүүлэх үүднээс Эрээн хотын намын хороо, засгийн газар ажлын эрч хүчээ нэмэгдүүлж, барааг боомтоор өнгөрүүлэх, бараа худалдаа, боловсруулах зэргийг улам боловсронгуй болгосны улмаас Эрээн хотын эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, хотын хүчин чадал илт дээшилж, боомтын орчин ахуйн улам сайжирч, Европ Азийн олон улсын зам хоолойг байгуулахад бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна.
Өнөө Эрээн хот хөгжлийн зангилгаа үедээ оршиж байна, шинэ хөгжлийн гараан дээр Эрээн хотын намын хороо, засгийн газар Эрээн хотыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх үзэл санааг гол болгосон стратегийн үзэл санааг дэвшүүлжээ. Энэ нь тухайлбал нээлттэй байх стратегийг гол болгож, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, бүс нутгийн чанартай олон улсын бараа тээврийн төвийн бүтээн байгуулалт болон гадаадад зориулалттай олон улсын худалдаа, боловсруулах аж үйлдвэрийн байгуулалт, хил дамнасан аялал жуулчлалын баазын байгуулалтыг түргэтгэж, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж, хөгжлийн орчин ахуйг сайжруулж, хөгжлийн зохицуулалт болон тогтвортой хөгжлийг эрчимжүүлж, боомтын эдийн засаг нийгмийн хөгжлийг нэн түргэн түлхэн ахиулах болно.
Өнөөдрийн Эрээн хот бүс нутгийн давуу байдлаа эдийн засгийн давуулаг болгож, нааштай байр сууриар бүтээн байгуулалтаа хийж байна. Өнөөдрийн Эрээн хот өнөр баялаг Эрээн хот, боловсон Эрээн хот, эвсэг зохицонгуй Эрээн хот, өөрийн онцлогтой Эрээн хотын байгуулалтыг хийж байна. Эрээн хот Хятад Монголын хилийн районы цар хэмжээгээр хамгийн том, хүчин чадлаар хамгийн сайн боомт хотын зорилтод улам ойртсоор байна.
Хятадын умард нутагт хөгжлийн шинэ урсгал гарч байгаа бөгөөд үүнд аз тохиол, амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Өнөө бүтээн байгуулж байгаа Эрээн хотын нисэх онгоцны буудал Эрээн хотын шинэ хөгжлийг биелүүлэхэд хүчин сэлбэж, Эрээн хотын хөгжил нь сайн сайхан ирээдүйтэй байна. Үлэг гүрвэлийн нутаг гэж Хятадын дотоод гадаадад алдаршсан боомт хот нь Ази Европын эдийн засгийг холбоход дутагдаж болзошгүй онцгой байр суурь болон өөрийн хөгжлийн шинэ дүр төрхөөр дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |