• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үлэг гүрвэлийн өлгий нутаг

CRI       (GMT+08:00) 2010-01-27 15:49:44

      65 сая гаруй жилийн өмнөх цэрдийн галавын үеийн Эрээний хөрсний давхаргыг судалснаас үзэхэд, тухайн үед энэ нутаг үлэг гүрвэлийн эх нутаг байж, цаг агаар чийглэг дулаан, ой мод ихтэй нуур бүрд намгархаг энэ нутагт төрөл бүрийн үлэг гүрвэл амьдардаг байжээ. Олон сая жилийн дараа үлэг гүрвэл энэ ертөнцөөс устан алга болов. Энэ нутаг үлэг гүрвэлийн хамгийн сүүлийн амьдарч байсан нутаг болсон юм. Мөн олон сая жилийн дараа хүн зон хөрсөн доороос үлэг гүрвэлийн чулуужсан ясыг илрүүлсээр байна.

     208-р улсын замаар Эрээн хотоос өмнө зүгт 6 километр аялахад хошуу зөрүүлэн үнэрлэж байгаа хос үлэг гүрвэл харагддаг. Энэ бол даруй умард хилийн чимэг болсон үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж алдаршсан Эрээн хотын өвөрмөц хаалга юм. Энэ хос үлэг гүрвэлийн загварыг дэлхий дахинд илрүүлсэн 2 дах том үлэг гүрвэлийг дуурайлган зохиожээ. Өндөр нь 19, урт нь 34, хос гүрвэлийн нийт урт нь 80 метр, дэлхийд ижилгүй том баримал гэгдэж байгаа юм. Эндээс хот орох 6 километр зайтай замын хоёр хажуугаар үлэг гүрвэлийн тархан бэлчсэн байдлыг харуулсан олон янзын дүрстэй баримлууд байдаг.

     Энэхүү өвөрмөц сайхан боомтын хотод үлэг гүрвэлийн соёл нь хамгийн өвөрмөц нэрийн хуудас болж байна. Энд үлэг гүрвэлийн гудамж, үлэг гүрвэлийн өргөн талбай, үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн, үлэг гүрвэлийн музей гээд олон нийтийн аялал жуулчлалд зориулан байгуулсан соёлын байгууламжууд үлэг гүрвэлийн эх нутгийг ухуулан сурталчлах чухал нэрийн хуудас болж байгаа юм. Өнөө яг байгуулж байгаа үлэг гүрвэлийн чулуужмалыг хамгаалах байгалийн дархан цаазтай районы дэлгэн үзүүлэх ордон болон үлэг гүрвэлийн томоохон музей нь хүн зонд үлэг гүрвэлийн эх нутгийн соёлын гүн сайхан сэтгэгдэл төрүүлэх юм. Өнөө Эрээн хот үлэг гүрвэлийн геологийн үлдэгдлийг улсын зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн болгох өргөдөл дэвшүүлээд байна. Он удаан нойрссон үлэг гүрвэлийн чулуужмал нь Эрээн хотын ард иргэдийн шинжлэх ухааныг дэлгэрүүлсэн аялал жуулчлалын хот байгуулахад маш их ач тусаа өгөх болно.

     Эрээн хотоос зүүн хойш 9 километр зайтай Давсан нуурын район бол чулуужсан үлэг гүрвэлийн нөөцийн дэлхийн хэмжээний том агуулах, мөн Азийн үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг хамгийн анх илрүүлсэн газрын нэг юм. 1896 онд Оросын нэрт геологич эндээсчулуужсан үлэг гүрвэлийг анх илрүүлэн дэлхийн эртний биологийн судлалын салбарыг донсолгосон билээ. 20-р зууны 20-оод онд төв Азид шинжилгээ хийж явсан Америкийн эрдэмтэд Эрээний хотгороос Монголын өндөрлөгийн анхны үлэг гүрвэлийн чулуужмалыг илрүүлсэн юм.

     Түүнээс хойших 80 гаруй жилийн турш энэ газар мөн үлэг гүрвэлээр олон дахин дэлхий нийтийн анхаарлыг татаж, дотоод гадаадад алдар нэр нь мандсан билээ. 19-р зууны 90-ээд оноос хойш, Орос, Америк, Канад болон Хятадын эртний амьд бодис судлаачид, геологичид Эрээн хотод 6 удаа томоохон хэмжээний шинжилгээ судалгаа хийж, Euhelopus, Hadrosauroidae, Euclidean, Ornithomimosauria, Ankylosaurus зэрэг 10 хэдэн төрлийн үлэг гүрвэлийн чулуужмалыг илрүүлэв. Эндээс илрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан өндөг Хятад орны тус салбарын шинэ тэмдэглэлийг тогтоов. Мөн эндээс олдсон "Hadrosauroidae" гэдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс эх газрын судлалд маш сайн гэрч баримт болсон юм. 2007 онд эндээс илрүүлсэн Эрээний "Gigantoraptor" гэдэг үлэг гүрвэлийн чулуужмал нь шувуудын үүсэл гарлын судлалыг баяжуулсан. Америкийн "Цаг үе" сэтгүүлд түүнийг мөн оны дэлхийн шинжлэх ухааны 10 том нээлтийн нэг гэж үнэлсэн. Үлэг гүрвэлийн соёл, үлэг гүрвэлийн аж үйлдвэрийг цаашид улам хөгжүүлэх нь Эрээн хотын хойшдын хөгжлийн чухал зорилт болж байна.\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе