|
|
||
Хятадын Хөдөө аж ахуйн банкны хувьцаат компани бол Хятад Монгол хоёр орны хооронд мөнгө чөлөөтэй гуйвуулах үйлчилгээ явуулсан анхны арилжааны банк мөн. Олон улсад юаниар тооцоо хийх шинэ үйлчилгээ нээж, хилийн худалдаанд юаниар тооцоо хийхийг банкны тооцоолон бодох хүрээнд хамруулан, хилийн худалдааны аж ахуйн нэгжүүд ба хувь хүмүүст маш их тус дөхөм олгожээ. Хятадын Хөдөө аж ахуйн банкны хувьцаат хязгаарлагдмал компани мөн дотоодоос Монгол улс, Оросын арилжааны банкнуудтай хамгийн олон дансны харилцаа тогтоосон арилжааны банк юм.
Өвөр Монголын Эрээн хотын хөдөө аж ахуйн банк 2001 оны 6-р сард гадаад валютын үйлчилгээ нээн ажиллуулж, 2002 оны 4-р сард Монгол улсын арилжааны банктай хамтран юаны гуйвуулгын үйлчилгээ нээжээ. Сүүлийн хэдэн жилийн хөгжлийн явцад Өвөр Монголын Эрээн хотын хөдөө аж ахуйн банк болон Монгол улсын арилжааны банк хоорондын хамтын ажиллагааны үйлчилгээний төрөл зүйл олширч, одоогийн байдлаар гадаадад зориулсан үйлчилгээний төрөлд юань гуйвуулах, гадаад валют гуйвуулах, итгэмжийн тэмдэгт үйлчилгээ, олон улсын худалдаа санхүүгийн үйлчилгээ, зээлийн орлуулсан хямдралтай картын үйлчилгээ, нэгдсэн гуйвуулгын үйлчилгээ зэрэг багтаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |