|
|
||
Эрээн боомтод тансаг тохилог, тэргүүний төхөөрөмж бүхий буудал, KTV, ресторан, ялангуяа Европын олон улсын том зочид буудал, Европ Азийн зочид буудлууд олон бий. Тухайлбал Ру И олон улсын буудал, Тай Пин ян олон улсын буудал, Шэн нэн олон улсын буудал болон Монгол баар зэрэг бууж амарч зугаалж цэнгэх газрууд олон газраас хүрэлцэн ирсэн зочин гийчдийн таашаалыг хүлээж байна.
Өндөр зэрэглэлийн зочид буудлуудын барилга дизайн нь өвөрмөц, дотоод засал чимэглэл тохилог таатай, ресторанд нь хятад ,европ, монгол хоолтой, бас хүлээн авалтын өрөө, дууны өрөө, орчин цагийн тэргүүний тоног төхөөрөмжтэй KTV үйлчилгээ байдаг. Зочдын өрөө болгонд телевизийн дижитал суваг, Монгол суваг, 24 цагаар халуун ус хангах, интернет, олон улсын болон улсын дотоодод нэвтрэх утас, массаж, саун зэрэг үйлчилгээ болон төхөөрөмжүүдтэй, ирсэн зочдод тал бүрийн үйлчилгээ үзүүлж байна.
Эрээн залуу хот, хөгжих эрч хүчтэй хот юм. Энд зугаа цэнгүүний газар маш олон. Монгол үндэстний дуу бүжгийн тоглолт, баялаг агуулгатай соёлын үйл ажиллагаа, Орос, Монгол зэрэг харь нутгийн онцлогтой тоглолтууд жуулчдыг баясгаж байдаг. Эрээнд хүмүүсийн шөнийн зугаа цэнгүүн ч тун баялаг. Лун жэнь, Ао-я, Кан да, Монгол баар зэрэг шөнийн цэнгүүний газруудаар дуулж бүжиж, ярьж хөөрч болох юм.
Лу Жэнь баар: Туань же хойд зам.
Торонто баар: Хэнтийн гудамж ( Үлэг гүрвэлийн төв талбайн эсрэг талд ).
Кан Да баар: Чянь Жинь зам, Шилин гудамжийн уулзварын дэргэд.
Монгол баар: Хэнтийн гудамж, Чэнь шинь замын уулзварын дэргэд.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |