• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шэнтүн олон улсын худалдааны хотхон

CRI       (GMT+08:00) 2010-01-27 17:09:55

      Шэнтүн олон улсын худалдааны хотхоныг Эрээн хотын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны районд барьж байгуулжээ.Түүний нийт талбай 160 мянган метр квадрат , барилгын нийт талбай 150 мянган метр квадрат. 180 сая юаний хөрөнгө оруулж, хоёр үе шаттай барьж дуусгах юм. Энэ хотхон нь Монгол, Орос болон зүүн Азийн улс орнуудын худалдаачид болон худалдан авагчдын хэрэгцээг хангах чанартай хилийн худалдааны ерөнхий зах. Хилийн худалдаа хийх, худалдаа бизнесийн хурал үзэсгэлэн ажиллуулах, худалдаа наймааны мэдээ сэлт хангах, ресторан гуанз болон наадам цэнгүүний газар, бараа хадгалах ба бараа гүйлгээ, машин унааны зогсоол, орж гарахыг хянан шалгах, хот хорооллын үйлчилгээ зэргийг хамарсан орчин үеийн иж бүрэн үйлчилгээтэй бараа гүйлгээний район юм.

     Эхний ээлжийн барилгад худалдааны болон үйлчилгээний төсөл хамрагдсан ба өнөө нэгэнт баригдаж дуусаад туршин ажиллуулж эхэлсэн байна. Төслийн нийт талбай нь 78 мянган метр квадрат , барилгын нийт талбай нь 60 мянган метр квадрат. Энд худалдааны лангуу, худалдааны зориулалттай гэр байшин, дээрээ орон сууц , дороо дэлгүүр пүүстэй цогцолбор барилга, гадаадын зочдод үйлчлэх зочид буудал, гадаадын зочдод үйлчлэх машины зогсоол, хурал үзэсгэлэнгийн төв, ресторан гуанз наадам цэнгүүний газар зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй. Ус цахилгаан холбооны тоног төхөөрөмж бүрэн гүйцэд байна. Гал команд болон сэргийлэлтийн дохио өгөх нэгдсэн арга хамжээний систем болон цахим хяналтын систем зэрэг гол чухал тоног төхөөрөмжүүдийг дотоодын адил зэрэглэлийн зах зээлүүдтэй харьцуулбал дээд төвшинд жагсаагдаж байна. Үүний зэрэгцээ Эрээн хотоор дамжуулан авто замаар гадагш гаргах ачаа тээвэрт хийх хилийн шалгалтыг энд гүйцэтгэдэг болохоор, улмаар төрийн хэрэгжилтийн албатай хамтран Хятадын экспортын барааны "Саадгүй шалгалтын гарц"-ыг бүрдүүлсэн нь адил бус аж ахуй эрхлэгчид энд янз бүрийн бизнес худалдаа хийхэд нөхцөл боломж хангаж өгсөн бөгөөд, хүнд оврын машин механик, барилгын механикийн сэлбэг зүйл, барилгын материал, боловсруулах аж үйлдвэр, тээврийн ажил төрөл зэрэг шинэ хэлбэрийн эрхлэлт борлуулалт, гүйлгээний арга хэлбэрээр ажил төрлийн удирдах загварыг бүрдүүлсэн байна.

     Хоёрдох ээлжийн барилгад шинээр нэмж байгуулсан 6000 метр квадрат талбай бүхий стандарт хангасан шоо дөрвөлжин агуулахыг 2005 оны 7-р сард барьж байгуулж дуусгаад ашиглалтанд оруулсан ба 20.000 метр квадрат талбай бүхий өөрөө өөртөө үйлчлэх хилийн худалдааны зах, 15.000 метр квадрат талбай бүхий хилийн худалдааны байшин, 5000 метр квадрат наадам цэнгүүний өргөн чөлөөг нэмж байгуулах гэж байна. Түүнчлэн Шэнтүн худалдааны том плаза болон бараа бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр цех зэргийг гурав дах ээлжинд барихаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе