![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын ард иргэд сар шинийн баяраа халуунаар тэмдэглэж байгаа үед, гадаадад байгаа Хятад хүмүүс, Хятадын харьяат нар баялаг агуулгатай арга хэмжээ зохион байгуулж, сар шинийн баяраа тэмдэглэж байна.
Хятадаас Танзанид суугаа Элчин Сайдын Яам болон Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгжүүд "Африкт цуглаж, Танзанид сар шинийн баяраа тэмдэглэе" арга хэмжээ зохион байгуулжээ.
Египет дэх Хятад хүмүүс, Хятадын харьяат нар арга хэмжээнүүд зохион байгуулж, сар шинийн баяраа тэмдэглэв. Хятадаас Египетэд суугаа Элчин Сайдын Яам ч Каирын олон улсын зочид буудалд хаврын баярын хүлээн авалт хийсэн байна.
Бразилын Рио де Жанеиро хотод орон нутгийн хятад хүмүүсийн нийгэмлэг, хятад хүмүүсийн холбоо, соёлын солилцооны нийгэмлэг, энх тайванд тус төхөм үзүүлэх нийгэмлэг өөр өөрийн онцлогтой хүлээн авалт, уран сайхны үдэшлэг зохион байгуулжээ.
Канадын Ванкувер хотод нэлээд олон хятад хүмүүс оршин амьдарч байдаг, тэндэхийн хятад хороололд Хятадын сар шинийн баярын уур амьсгалаар дүүрч байлаа. Уламжлалын дагуу, цагаан сарын шинийн нэгэнд Ванкувер дэх хятад хүмүүс өдөр нь өргөн их тэмдэглэх ажиллагаа зохион байгуулж, орой нь хүлээн авалт хийдэг байна. /Баясгалан оруулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |