• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нагасакид өргөн их дэнлүүний наадам зохиож Хятадын хаврын баярыг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2010-02-15 16:28:41

      Дэлхийн хятад хүмүүс Хятадын билгийн улирлын цагаан бар жилийн цагаан сарыг тэмдэглэж байгаа үеэр Японы Нагасаки хотын Засгийн газар 14-ний өдөр уг хотод дэнлүү асаах ёслол үйлдэж Хятадын үндэстний уламжлалт баярыг тэмдэглэжээ.

     Мөн оройн 6 цагт Хятадаас Нагасакид суугаа Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Тэн Аньжүнь болон Японы Нагасаки шяний дарга Кенжиро Канеко, Нагасаки хотын дарга Тауе Томихиса тэрчлэн орон нутагт амьдарч байгаа хятадын цагаачид хятад хүмүүсийн төлөөлөгч Лю Жичан нар хамтаар дэнлүү асааж Нагасаки хотын бар жилийн дэнлүүний наадмыг эхлүүлсэн байна.

      Нагасаки хотын ойр хавийн районы Японы оршин суугчид болон хятад цагаачид хятад хүмүүс хэдэн мянган хүн борооны дундуур дэнлүү асаах ёслолд оролцож, Хятадын үндэстний онцлогтой өргөн их дэнлүүний наадмыг сонирхсон байна. Дэнлүүний наадам дээр орон нутагт амьдарч байгаа хятадын цагаачид хятад хүмүүсийн байгууллага болон Хятадын соёлд сонирхолтой япончууд хамтаар уламжлалт арслан бүжиг луу тоглуулах тоглолт гаргасан байна. \Орчуулсан редактор Урангоо \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе