• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхасын сүсэгтэн олон бурханд мөргөж шинэ жилээ угтав

CRI       (GMT+08:00) 2010-02-15 16:29:03

     14-ний өдөр бол Төвд зурхайн төмөр барс жилийн цагаан сарын шинийн нэгэн юм, Лхасын олон мянган төвд сүсэгтнүүд Их зоо хийд, Жаибун сүм, Сера сүм болон Будлаа ордон зэрэг шашны газар хүрч, бурханд мөргөн даатган залбирч, төвд зурхайн шинэ жилийн эхний өрдөө угтав.

     Синьхуа хорооны мэдээлснээр, бурханд мөргөх нь төвд сүсэгтэн олны шинэ жилийн шинийн нэгэнд хийх баярын өдрийн гол ажиллагаа болно. Шинэ жилийн шинийн нэгэн бол Төвдийн уламжлалт бурхан шашны өлзийт өдөр юм, энэ өдөр бурханд мөргөх нь сүсэгтэн олны хувьд гүн гүнзгий утга учиртай шашны ажиллагаа болох юм. Энэ өдөр тэд бурханд мөргөн амлан ёсолж, бүтэн жилдээ ажил үйлс урагштай, аз хийморьтой байхыг зүгнэдэг юм байна.

     14-ний өдрийн өглөө Лхасын хуучин дүүргийн төвд байрлаж байгаа Их зоо хийдийн өргөн талбайд хөл хөдөлгөөн ихтэй, хүжийн гал бадран улалзаж, хүмүүс шинэ жилдээ амьдрал нь аз жаргалтай, амар амгалан байхыг даатгасан байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе