• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон газрынхан сар шинээ баяр хөөртэй өнгөрүүлэв

CRI       (GMT+08:00) 2010-02-15 16:29:25

      14-ний өдөр бол Хятадын билгийн тооллын барс жилийн эхний өдөр юм, Хятадын олон газрынхан баялаг агуулгатай ажиллагаа өрнүүлж, билгийн тооллын шинэ жилээ тэмдэглэв.

     Синьхуа хорооны мэдээлснээр, 14-ний өдрийн өглөө Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Гуаншигийн Байсэ хотын Тяньян шяньд очиж, тосгоны хүмүүстэй хамт баярын өдрөө тэмдэглэв.

     Бээжинд онцлог төгөлдөр сүмийн наадам шижгэр явагдаж, Ши Жиньшань паркт таван тивийн өнгө үзэмжийг бүрдүүлсэн цэцэгт тэрэг аялан тоглож, Европ тивийн урлагийн хамтлаг баялаг агуулгатай тоглолтоо өргөн барив. мөн өдөр Шанхайн дорнын гэрэлт сувд радио телевизийн цамхаг давхардсан тоогоор 19 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсний мөн үеийнхээс 60% орчим нэмэгдэв. Лхаст үндэстнүүдийн ард түмэн хамтаар билгийн улирлын цагаан сар болон төвд зурхайн шинэ жилээ баяр хөөртэй тэмдэглэсэн байна.

     14-ний өдөр бол цагаан сарын алтан долоо хоногийн 2 дахь өдөр юм, Хятадын олон газарт гадаад дотоодод жуулчлах хүмүүсийн тоо нэмэгдэн, мөн өдөр Гуанжөү хотын гадаадад жуулчлах хүмүүс өнгөрсөн оны мөн үеийнхээс 20% нэмэгдэв, гадаадын олон жуулчдыг тээсэн олон улсын гоёмсог хоёр хөлөг онгоц Тяньжинь болон Саньяад тус тус хүрэлцэн ирсэн байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе