• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон нам хамтран ажиллах гол хэлбэрүүд

CRI       (GMT+08:00) 2010-03-03 10:34:03

     (Нэг) Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэх

     Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэх гэдэг нь Хятадын Коммунист Намын удирдлага дор олон Ардчилсан Нам Бүлэгүүдийн гишүүд төрийн том том чиг шугам, бодлого, хууль, дүрмийг боловсруулан гаргах болон хэрэгжүүлэх үйл хэрэгт оролцон, төрийн том том улс төрийн асуудал болон төрийн байгууллагын удирдагчдыг сонгох зөвлөлгөөнд оролцож, төрийн үйл хэргийг удирдах ажилд гар бие оролцох явдлыг хэлж байгаа болно.

     Хятадын Коммунист Нам болон олон Ардчилсан Нам Бүлэг хоорондоо бодитой үйл хэрэгт холбогдуулан зөвшилцэлгээ хийхдээ голцуу дараах хэлбэрүүдийг авдаг байна:

     (1) Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулган чуулах. Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол гол удирдагчид олон Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүсийг урин чуулган чуул гаж, удалгүй дэвшүүлэх гэж байгаа том том бодлого, чиг шугамын асуудлаар Ардчилсан Нам Бүлгийнхэнтэй зөвшин хэлэлцэж, тэдний саналыг сонсдог. Ийм чуулган жилд 1 удаа чуулга даг.

     (2) Дээд зиндаанд ярилцлага хийх. Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол гол удирдагчид хэрэгцээ шаардлагынхаа дагуу олон Ардчилсан Нам Бүлгийн гол гол удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүсийг урьж тогтмол бус хугацаагаар бага хүрээнд яриа уулзалт зохион явуулж, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцдог.

     (3) Хоёр сар тутамд 1 удаа яриа уулзалт зохион явуулдаг. Уг яриа уулзалтыг Коммунист Намын Төв Хороо даргалан хийж, олон Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүс оролцож, чухал байдлын талаар харилцан мэдээлэх юм уу мэдээлэл солилцож, чухал баримт бичиг уламжлан дуулгаж, бодлогын чанартай асуудал буюу зарим тусгай асуудлаар Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүсийн дэвшүүлсэн саналыг сонсдог. Энгийн байдалд 2 сард тутамд 1 удаа ийм яриа уулзалт хийдэг боловч том чухал хэрэг явдлыг хэзээ ч гэсэн мэдээлж болдог.

     (4) Олон Ардчилсан Нам Бүлгийн удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүс төрийн том чиг шугам бодлого болон бодитой том асуудалд холбогдуулан хэзээ ч гэсэн Хятадын Коммунист Намын Төв Хороонд бичгээр саналаа дэвшүүлэх юм уу Хятадын Коммунист Намын Төв Хорооны хариуцлагатантай ярилцах хүсэлт тэвчиж болно.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе