• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцооны шинж чанар ба байр суурь

CRI       (GMT+08:00) 2010-03-03 10:35:46

     Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо бол Хятадын ардын ардчилсан диктатурын төрийн эрхийн зохион байгуулалтын хэлбэр мөн бөгөөд Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо мөн.

     Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аливаа эрх мэдэл бүр ард түмнийх юм. Ард түмнйи төрийн эрх хэрэгжүүлэх байгууллага бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Орон нутгийн шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болно.

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Орон нутгийн шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь ардчилсан сонгуулиар сонгогдон гардаг бөгөөд ард түмэнд хариуцлага хүлээж, ард түмний хяналтад байдаг юм.

     Төрийн засаг захиргааны байгууллага, шүүхын болон прокурорын байгууллага нь бүр Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар сонгогдон гардаг ба ард түмний өмнө хариуцлага хүлээж тэдний хяналтанд байдаг.

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал бол хятадын төрийн хамгийн дээд эрхт байгууллага юм. Орон нутгийн шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал бол тухайн орон нутгийн төрийн эрхт байгууллага болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе