• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо

CRI       (GMT+08:00) 2010-03-03 10:44:27

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын байгууллага болох бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд төрийн хамгийн дээд эрхийг хэрэгжүүлж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хариуцлага хүлээж түүнд ажлаа тайлагнадаг.

     (Нэг) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэл ба түүний бүрэн эрхийн хугацаа

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь хороон дарга, хэдэн орлогч хороон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрддэг. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэхүүнд үндэстний цөөнх зохих орон тооны төлөөлөгчтэй байх ёстой. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэхүүнийг сонгон гаргах ба тэднийг тушаалаас нь огцруулах эрхтэй. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэхүүн нь төрийн засаг захиргааны байгууллага, шүүхийн байгууллага болон прокурорын байгууллагын албан тушаалд ажиллаж болохгүй. Удаа бүрийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэн эрхийн хугацаа нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлы бүрэн эрхийн хугацаатай адил байдаг ба түүний эрх үүрэг гүйцэтгэх хугацаа нь дараачийн сонгоуулиин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаар Байнгын Хороог сонгон гаргах болтол хэвээр байх болно. Байнгын Хорооны дарга, орлогч дарга нарын уг тушаалд улиран сонгогдож ажиллах хугацаа нь хоёр сонгуулиас хэтэрч болохгүй.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе