• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч

CRI       (GMT+08:00) 2010-03-03 10:49:26

      (Нэг) Төлөөлөгчийг сонгох

      Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч нь муж, өөртөө засах район, шууд харьяа хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон армийн сонгуулиар бий болдог.

      Муж, өөртөө засах район, шууд харьяа хот болон дүүрэгтэй хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийг доод шатны Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь сонгож гаргана.

      Сянь, дүүрэггүй хот, хотын харьяа район, сян, үндэстний сян, суурины Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийг сонгогчид шууд сонгон гаргадаг.

      (Хоёр) Төлөөлөгчийн эрх

     1. Хурлын дотрохи эрх үүрэг нь:

(1) Төсөл дэвшүүлэх эрх,
(2) Санал, зөвөлгөө, шүүмжлэл дэвшүүлэх эрх,
(3) Тушаалд тохоон томилохоор сонгох болон шийд гаргахад санал оруулах эрх,
(4) Хянан хэлэцэх эрх,
(5) Боловсон хүчнийг тушаалаас нь огцруулахаар санал дэвшүүлэх эрх,
(6) Асуулгын төсөл дэвшүүлэх болон асуулга хийх эрх,
(7) Шинжилгээ судлагаа хийх санал дэвшүүлэх эрх,
(8) Санал оруулах эрх,
(9) Шүүмжлэлээс хэлтрэх эрх эдлэх зэрэг болно.

     2. Хурлын гаднахь эрх үүрэг нь:

(1) Өөрийг нь сонгож гаргасан байгууллага нэгжтэй хэлхээ холбоотой байх эрх,
(2) Ажил байдалтай нь танилцаж шинжилгээ хийх эрх,
(3) Түр чуулган чуулгахаар санал дэвшүүлэх эрх,
(4) Бусад хуралд байлцах эрх,
(5) Онцгой асуудлыг шалгах комиссад оролцох эрх,
(6) Өөрийг нь сонгосон баигууллагын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хурал чуулганд байлцах эрх,
(7) Биейн аюулгүй байдлын онцгой хамгаалалт хүртэх эрх,Төлөөлөгчийн онц эрхтэй байх зэрэг эдгээр болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе