• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төрийн хэрэгт оролцогч нам

CRI       (GMT+08:00) 2010-03-03 10:59:34

     Хятадын төрийн хэрэгт оролцогч нам бол Хятадын Ардчилсан Нам Бүлгүүд юм.

      Хятадын Ардчилсан Нам Бүлэг гэдэг нь 1949 оноос өмнө байгуулагдаж, Хятад улсад капиталист Бүгд Найрамдах Улсыг байгуулахаар чармайхын зэрэгцээ, Гоминьдангийн ноёрхолыг түлхэн унагахын төлөө Хятадын Коммунист Намын хийсэн тэмцлийн явцад Хятадын Коммунист Намыг дэмжиж, Хятадын Коммунист Намын удирдах эрхийг хүлээн зөвшөөрч, Гоминьданг эсэргүүцсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа мөн үйл ажиллагаагаа хэвээр явуулж ирсэн төрийн намыг хэлж байгаа юм.

     (Нэг) Хятадын Гоминьдангийн Хувьсгалт Хороо

     Хятадын Гоминьдангийн Хувьсгалт Хороо 1948 оны 1-р сарын 1-нд албан ёсоор байгуулагджээ. Тухайн үед түүний гол гол бүрэлдэхүүн байсан хүмүүс бол Гоминьдангын дотоодын ардчилсан нам бүлэгийн болон бусад эх оронч ардчилсан зүтгэлтэн байв. Гоминьдангийн монополчилсан ноёрхлыг түлхэн унагаж, Хятадын тусгаар тогтол, ардчилал болон энх тайванг биелүүлэх гэсэн бол уг намын улс төрийн зорилт болж байлаа.

      1988 оны 11-р сард өөрчлөлт оруулсан "Гоминьдангийн Намын дүрэмд" Гоминьдангийн өнөөгийн шатан дахь улс төрийн хөтөлбөр бол социализмын анхан шатны үндсэн шугамын жолоодлого дор намын бүх гишүүдээ удирдан, эх орнынхаа нэгдэхийг сайшаан дэмжигч дотоод гадаадын эх оронч хүмүүстэй эв санаа нэгтэйгээр эх орноо нэгтгэж Хятад улсаа мандуулан хөгжүүлэхийн төлөө чармайн тэмцэх явдал болно гэж заасан байна.

      Гоминьдан намын гишүүдийн бүрэлдэхүүнд гол төлөв Хятадын Гоминьдан Намтай харилцаатай хүмүүс, Тайваний олон этгээдтэй харилцаатай хүмүүс, эх орныхоо нэгдэлийн үйлсийн төлөө чармайн зүтгэгч хүмүүс болон бусад холбогдох хүмүүс байдаг бөгөөд тэдгээрийн дотроос төлөөлөх чанартай хүмүүс болон дунд өндөр зэргийн сэхээтнүүдийг гол төлөв элсүүлднг.

     1997 оны эцсийн байдлаар уг намын нийт гишүүн нь 53000-д хүрсэн байна.

     Гоминьдангийн Хувьсгалт Хорооны Төв Хорооны одоогийн дарга нь Хэ Лүли.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе