• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон нам хамтран ажиллах гол хэлбэрүүд

CRI       (GMT+08:00) 2010-03-03 11:13:07

     (Нэг) Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэх

     Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэх гэдэг нь Хятадын Коммунист Намын удирдлага дор олон Ардчилсан Нам Бүлэгүүдийн гишүүд төрийн том том чиг шугам, бодлого, хууль, дүрмийг боловсруулан гаргах болон хэрэгжүүлэх үйл хэрэгт оролцон, төрийн том том улс төрийн асуудал болон төрийн байгууллагын удирдагчдыг сонгох зөвлөлгөөнд оролцож, төрийн үйл хэргийг удирдах ажилд гар бие оролцох явдлыг хэлж байгаа болно.

     Хятадын Коммунист Нам болон олон Ардчилсан Нам Бүлэг хоорондоо бодитой үйл хэрэгт холбогдуулан зөвшилцэлгээ хийхдээ голцуу дараахь хэлбэрүүдийг авдаг байна:

     (1) Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулган чуулгах. Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол гол удирдагчид олон Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүсийг урин чуулган чуулгаж, удалгүй дэвшүүлэх гэж байгаа том том бодлого, чиг шугмын асуудлаар Ардчилсан Нам Бүлгийнхэнтэй зөвшин хэлэлцэж, тэдний саналыг соносдог. Ийм чуулган жилд 1 удаа чуулгадаг.

     (2) Дээд зиндаанд ярилцлага хийх. Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол гол удрдагчид хэрэгцээ шаардлагынхаа дагуу олон Ардчилсан Нам Бүлгийн гол гол удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүсийг урьж тогтмол бус хугацаагаар бага хүрээнд яариа уузалт зохион явуулж, харилцан сонирхаж байгаа асуудлаар санал бодлоо солилцдог.

     (3) Хоёр сар дутамд 1 удаа яриа уулзалт зохион явуулдаг. Уг яриа уулзалтыг Коммунист Намын Төв Хороо даргалан хийж, олон Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүс оролцож, чухал байдлын талаар харилцан мэдээлэх юм уу мэдээлэл солилцож, чухал баримт бичиг уламжилан дуулгаж, бодлогын чанартай асуудал буюу зарим тусгай асуудлаар Ардчилсан Нам Бүлэг болон нам бүлгийн бус хүмүүмийн дэвшүүлсэн саналыг соносдог. Энгийн байдалд 2 сард дутамд 1 удаа ийм яриа уулзалт хийдэг боловч том чухал хэрэг явдлыг хэжээ ч гэсэн мэдээлж болдог.

     (4) Олон Ардчилсан Нам Бүлгийн удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүс төрийн том чиг шугам бодлого болон бодитой том асуудалд холбогдуулан хэжээ ч гэсэн Хятадын Коммунист Намын Төв Хороонд бичгээр саналаа дэвшүүлэх юм уу Хятадын Коммунист Намын Төв Хорооны хариуцлагатантай ярилцах хүсэлт тэвиж болно.

     (Хоёр) Ардчилсан хяналт

     Ардчилсан хяналт бол олон нам хамран ажиллах ба улс төрөөр зөвлөлдөх хүрээ хэмжжэнд Ардчилсан Нам Бүлгээс Хятадын Коммунист Нам болон Хятадын коммунист Намын удирдсан төрийн байгууллагын ажилд хяналт тавих явдал юм.

     Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулган дээр Хятадын Коммунист Намын Төв Хороонд хандан санал, зөвлөгөө болон шүүмжлэл дэвшүүлэх, судлагаа шинжилгээ хийсэн үндсэн дээрээ төр гүрний улс төр, эдийн засаг, нийгмийн том том асуудлаар санал ба шүүмжлэл дэвшүүлэх, Ардчилсан Намаас Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч ба Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүнд дэвшин ажиллаж бий хүмүүс нь хэлэлцүүлэх хэргийн төсөл, саналын төсөл дэвшүүлэх юм уу шалгалт хийх аргаар хяналт тавих, Ардчилсан Нам Бүлгийн гишүүд нь засгийн газрын онц урьсан хянагч, байцаагч, аудитч болон сургалтын хянан жолоодогчоор уригдан ажиллах хэлбэрээр хяналтын үүрэг гүйцэтгэх зэрэг бол хяналт тавих гол хэлбэрүүд болдог юм.

     (Гурав) Ардчилсан Нам Бүлгийн бүрэлдэхүүн нь шат бүрийн засгийн газар болон хууль зүйн байгууллагад зохих тушаалд сонгогдон ажилладаг

     Олон Ардчилсан Нам Бүлгийн дотрохь цөөн тооны гишүүдийг Хятадын Коммунист Нам нэрийг нь дэвшүүлж шат бүрийн засгийн газар болдон хууль зүйн байгууллагын удирдах албан тушаалд ажиллуулдаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе