|
|
||
Чю Бүө бол Хятадын орчин үеийн нэрт зохиолчдын нэг юм. Тэр 1979 онд Хятадын зохиолчдын хорооны зөвлөлийн гишүүнээр сонгогдож, тэр 1923 онд Хятадын Шандүн мужийн Хуаншяны ядуу тариачны гэрт төржээ. Тэр 16 настайдаа наймдугаар замын армид орж, 17 настайдаа ХКН-д элсүүлжээ. Цэрэг ангит байхдаа тэр суртал нэвтрүүлгийн ажил болон улс төрийн ажил хийж байв. 1950 онд орон нутагт ажил шилжиж удирдах тушаалд ажиллав.
Одоо ажлаасаа чөлөөлөгдөж амралтад гарсан боловч уран зохиолын ажлаа үргэлжлүүлсээр байна. Зохиолч Чю Бүө Японыг эсэргүүцэх дайнаас эхлэн уран бүтээл оролдож эхэлсэн юм. "Цаст ойд" гэсэн энэ урт романаа 1956 онд бичжээ. Энэ романыг хэвлэгдсэний хойно дараа нь Бээжин ший болгон найруулж тоглосон бөгөөд кино болгож хүмүүсийн сайшаал талархлыг их хүлээсэн байна. Үүний зэрэгцээгээр бас Монгол, Вьетнам, Арав зэрэг гадаад хэлэн дээр орчуулагдан хэвлэгдсэн юм. Хэдэн арван жилийн турш зохиолч Чю Бүө цөөн бус роман өгүүллэг бичиж Хятадын уран зохиолд нэмэр хандив оруулсан байна.
Одоо та бүхэн Хятадын нэрт зохиолчдын нэгэн болон Чю Бүөгийн бичсэн "Цаст ойд" гэсэн урт романыг сонирхох болов уу.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |