• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хай Бао" таныг дэлхийн яармагаар хөтлөн аялуулна

CRI       (GMT+08:00) 2010-04-07 15:50:40

"Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн нэгдүгээр хэсэг

      Эрхэм найз нараа , сайн байцгаана уу? Би бол Шанхайн Дэлхийн яармагийн бэлэг тэмдэг, намайг "Хай Бао" гэдэг. Шанхайн Дэлхийн яармаг энэ оны 5-р сарын 1-ний өдөр эхлэх гэж байна. Хятадын Олон Улсын Радио дэлхийн олон орны сонсогчдын дунд "Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдаан зохиож, энэ гайхалтай яармагийг танд танилцуулах гэж байна. Үүний зэрэгцээ уралдааны асуултыг зөв хариулсан азтай сонсогч Шанхайд ирж, биечлэн танилцах боломж нээгдэж байгаа юм.

      Би одоо өөрийгөө танилцуулья л даа . Би бол сэгсгэр үстэй, инээд алдсан торомгор нүдтэй хөх өнгөтэй жаал , дэлхийн олон орноос ирүүлсэн 20 мянга гаруй төслийн дотроос сонгож авсан юм. "Хай" гэдэг нь тэнгис далай гэсэн утгатай, "Бао" гэдэг нь эрдэнэ гэсэн үг, нийлүүлээд уншвал Далайн эрдэнэ гэсэн утгатай. Олон хятад хүн "Эрдэнэ" гэсэн нэрээр хүүхдээ нэрлэдэг. Харин би их далайд төрсөн бөгөөд дөрвөн далайн дунд дэлхийн яармагийг анхааран халамжилж, туслан дэмжиж, оролцох гэж буй олон улс орон, олон улсын байгууллага, хувь хүмүүсийн эрдэнэ учраас энэ нэр надад дэндүү тохирсон гэж бодож байна. Өнөөдөр бид Хай Бао хүүгийн хамтаар Шанхайн Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялцгаая.

     Эхлээд бид нэг тэнхлэг, дөрвөн ордонтой танилцъя. Нэг тэнхлэг, дөрвөн ордон гэдэг нь Дэлхийн яармагийн тэнхлэг, үүнд Хятадын ордон, тоглолт урлагийн төв, Дэлхийн яармагийн төв, Гол сэдэвт ордон зэрэг болно. Дэлхийн яармагийн тэнхлэг бол Шанхайн дэлхийн яармагийн төв хаалга, мөн тус яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн үзмэрүүд болон хүмүүсийн хөлхих гол шугам болох бөгөөд хоёр талаараа Хятадын ордон, тоглолт урлагийн төв, Дэлхийн яармагийн төв, гол ордон зэрэг үргэлжилж, салхинд дэрвэх дарвуул хэлбэрийн барилга ирсэн зочин гийчнийг баясгах юм. Хятадын ордон улаан өнгөтэй бөгөөд Хятадын соёл болон шинэ өнгө төрхийг хамгийн ойрхноос мэдэрч танилцаж болох ордон юм. Тоглолт урлагийн төв нь урлагийн шинж чанарыг бүрэн хадгалсан барилга бөгөөд Хуан Пүжян мөрний эрэг дээр байрлаж, шөнөдөө гэрэл цацарсан дун лавай шиг гэрэлтэн, Шанхайн дэлхийн яармагийн үеэр төрөл бүрийн томоохон тоглолтууд, чухал арга хэмжээ энд төвлөрөх юм.

     2010 оны Шанхайн дэлхийн яармаг "Сайхан хот, сайхан амьдрал" уриан дор болно. Энэ уриаг гүнзгий тайлбарлан харуулах үүднээс гол ордон байгуулж, хот, хүн, амьдрал, түүнчлэн эрхэс тэнгэр хийгээд ирээдүйн харилцааг хайн судалсан байна. "Нэг тэнхлэг, дөрвөн ордон"-ы доторх Дэлхийн яармагийн төв бол төрөл бүрийн хурал цуглаан, хэвлэлийн бага хурал хийх газар бөгөөд мөн дайллага зохион байгуулж, хүндэт зочдыг хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

     Шанхайн дэлхийн яармагт мөн гадаадын олон гайхамшигт орднууд баригджээ. Түүний дотроос хэдэн жишээ татъя. Барилгын зураг төслийн хувьд Английн ордны гадар талаар олон гэрлийн тэмтрүүл гаргаж, салхины аясаар найган, төрөл бүрийн өнгө, дүрс үзүүлэх юм байна. Испанийн ордон хулсаар сүлжсэн хашаатай, харахад фламинго бүжгийн банзал шиг харагдана. Японы ордон бор өнгийн торгоны хүр шиг хэлбэртэй. Арабын Нэгдсэн Эмирт Улсын ордон байгалийн элсний өнгөтэй. Сингапурын ордон өхөөрдмөөр сайхан хөгжмийн хайрцаг шиг хэлбэртэй. Ерөнхийдөө бүх улс орнуудын ордон өөр өөрийн орны соёл болон газар нутгийн онцлогийг харуулсан байна. Үзмэрийн агуулгын талаар Францын ордонд тус орны нэрт уран зургийн мастеруудын уран бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, Данийн ордонд тус орны төрийн эрдэнэ "загасан сүүлтэй охин"-ы баримлыг тавьж үзүүлэх юм. Италийн ордонд тансаг хоол, Бразилийн ордонд хөл бөмбөг болон Самба бүжгийн гайхамшгийг мэдрэх болно.

     Шанхайн дэлхийн яармаг бол шинжлэх ухаан техникийн бүтээмжийн үзэсгэлэн юм. Олонхи орон өөрийн шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтаа үзүүлэхээр бэлтгэжээ.

     Нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах нь дэлхийн яармагийн чухал зорилт болж байна. Яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн барилга эрчим хүч болон ус хэмнэх талыг бодолцон нарны эрчим хүч болон нөхөн сэргээгдэх материал хэрэглэсэн байна. Дэлхийн яармагийн үеэр шинэ эрчим хүчний 1000 гаруй ширхэг авто машиныг үлгэр болгон хэрэглэх бөгөөд яармагийн цэцэрлэгт хүрээлэнд үйлчлэх авто машин нь нүүрстөрөгчийн давхар исэл гаргахгүй юм байна.

     Шинжлэх ухаан техникийн үзүүлбэрээс гадна Шанхайн дэлхийн яармаг урлаг соёлын тоглолтын томоохон тайз болох юм. 184 хоногийн дотор 20 мянга гаруй тоглолт болно гээд л бод доо.

     Одоо та бүхэн асуултаа анхааралтай сонсоорой.

     Нэгдүгээр асуулт: Шанхайн дэлхийн яармагийн бэлэг тэмдэг ямар нэртэй бэ ?

     Хоёрдугаар асуулт: Нэг тэнхлэг дөрвөн ордноос хоёрынх нь нэрийг нэрлэнэ үү ?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе