|
|
||
"Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн хоёрдугаар хэсэг
Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо, би Шанхайн дэлхийн яармагийн билэг тэмдэг " Хай бао буюу далайн эрдэнэ" байна. Шанхайн дэлхийн яармаг 5-р сарын 1-нд албан ёсоор нээгдэх юм. 180 гаруй хоногийн хугацаанд " Хай бао" би дэлхийн олон газрын найз нөхөд Шанхайн дэлхийн яармагт зочлон саатахыг урьж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр би та бүхнийг Шанхайн дэлхийн яармагийг зохион байгуулагч Хятадын ордонтой танилцуулъя.
Хятадын ордон Шанхайн дэлхийн яармагийн районы төв хэсэгт байрлах ба Хятадын үндэсний ордон , бүс нутгийн ордон, Шянган, Аомэнь Тайваний ордон гэсэн 3 хэсэгтэй. Хятадын ордныг Хятад улсын нэрийн хуудас гэж нэрлэдгийн учир нь хүмүүс эндээс Хятадын соёлыг ойлгож, хятад хүмүүсийн үзэл санаа, тэрчлэн орчин үеийн хятадын үнэ цэнийг ойлгох цонх болдог юм.
Хятадын ордон Шанхайн дэлхийн яармагийн бусад орднуудаас талбайгаар хамгийн их , дээвэр нь хөл бөмбөгийн хоёр талбайтай дүйцэх юм. Хятадын ордны өнгөн тал нь улаан, барилгын хэв төрх нь хятадын барилгын соёлын онцлог--- хааны титмийн хэлбэртэй байдгаараа хятадын соёлын өвөрмөц онцлог, дүр төрхийг бүрэн харуулсан байна.
Хятадын Орон нутгуудын ордон бол мужуудын ордон бөгөөд зураг төслийн талаар Хятадын онцлог ихтэй, Хятадын эртний уламжлалт хүчин зүйлийг шингээсэн байна. Орон нутгийн ордны хамгийн гадар талын тойруу хонгил дээр Хятадын эртний үсгээр Хятадын уламжлалт төр засгийн нэр бүхий 34 хятад үсэг бичиж, Хятадын үндэстнүүдийн урт удаан түүх соёлыг харуулжээ. Хятадын бүх муж, хот, өөртөө засах район Шанхайн Дэлхийн яармагийн үзэсгэлэнд оролцох учраас тухай үед та Шанхайн Дэлхийн яармагийн Хятадын Орон нутгийн ордонтой танилцах юм бол даруй Хятадын газар газрын зан заншлыг их төлөв ойлгож болох юм.
Одоо бид Шянганы ордон, Аомэний ордон болон Тайваний ордонтой танилцъя. Шянганы ордон нь "Хязгааргүй хот – Шянган" гэсэн уриан дор байгуулагдаж, гол төлөв Шянганы тухай зургаан онцлог, хүчин зүйлийг харуулжээ. Үүнд газар зүйн өвөрмөц байрлал, бүрэн төгөлдөр дэд бүтэц, дэлхийн Хятадын эх газрын олон хотуудын нягт харилцаа, хангалттай хөгжсөн зам харилцааны сүлжээ, зам тээврийн өндөр үр ашигтай үйлчилгээ, мэдээлэл болон холбооны тэргүүний шинжлэх ухаан техник, хөрөнгө мөнгө, бараа бүтээгдэхүүн, мэдээллийн чөлөөтэй гүйлгээ, Хятадын болон барууны соёлын охь шилдэг зүйл, бүхнийг багтаах багтаамж, шинийг санаачлах уран сэтгэхүй, тэрчлэн тогтвортой хөгжлийн шилдэг шинж чанар бүхий хотын амьдрал зэрэг багтаж байна.
Аомэний ордон нь өхөөрдөм хөөрхөн "Хаш туулай"-н хэлбэртэй, гадар хана нь давхар шилтэй, өнгө нь байнга солигддог бөгөөд адилгүй дүр зураг үзүүлдэг. "туулай"-н толгой болон сүүл нь хийн бөмбөлөг бөгөөд дээш доошоо хөдөлдөг. Шанхайн Дэлхийн яармагийн хугацаанд Аомэний ордонтой танилцах хүн бүхэн туулайтай дэнлүүгийн бэлэг авах болно.
Тайваний ордон бол уул хэлбэртэй барилга, том шилэн чийдэн болон LED чийдэнгийн бөмбөгөн хөшгөөр бүрэлдсэн байна. Зураг төсөл зохиогчийн танилцуулснаар, Тайваний ордны барилгын гадар байдал нь Хятадын эртний Күн Мингийн дэнгээс улбаатай юм байна. Гэрэл чийдэн асааж, сайн сайхны ерөөл хийж, "Байгалийн хот", "Сэтгэлийн хот" гэсэн тойруу дэлгэцтэй кино үзэх бол Тайваний ордны үзмэрийн гол агуулга болно.
Сонсогчид оо, одоо өнөөдрийн асуултаа тавья.
Гуравдугаар асуулт: Шанхайн Дэлхийн яармаг хэзээ эхлэх бэ ?
Дөрөвдүгээр асуулт : Шанхайн Дэлхийн яармагийн Хятадын Үндэсний ордон ямар өнгөтэй бэ?
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |