|
|
||
"Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн гуравдугаар хэсэг
Эрхэм сонсогчид оо, та бүхэн сайн байцгаана уу, би Шанхайн дэлхийн яармагийн өлзийт амьтан Хай Бао байна. Шанхайн тухай ярихтай зэрэг олон янзын өнгө төрх онцлогийг харуулсан дэлхийн яармагийн ордон талбай хүмүүсийн харааг булаах үзэмж болсон нь яриангүй. Гэвч дэлхийн яармагт оролцохын дагуу та Шанхайн бусад газруудтай танилцахаа мартуузай.
За тэгээд би хамгийн түрүүнд Шанхайн хамгийн алдартай Вай Таньд таныг дагуулж хүрье.
Шанхайн эх мөрөн гэгдсэн Хуан Пужян мөрнмй баруун эрэгд 1.5 км урт бүс байдаг. Тэнд Гёте, Ром, Барлок хийцтэй буюу Хятадын болон Өрнийн барилгын онцлогтой 50 гаруй барилга байдаг. Энэ бол Шанхай хотын нүүр царай болсон Вай Тань юм.
Үдшийн гэгээн дэх Вай Таньд би даанч дуртай, жаргах нарны туяанд Хуан Пужян мөрний ус улбар шар туяа татаад л , тэр сайхан үзэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Орой нь гэрэл чимэглэлүүд солонгороод ирэхээр тус хотын нэрийн хуудас болсон дорнын гэрэлт сувд телевизийн цамхаг, тус хотын хамгийн өндөр барилга Жин Мао давхар байшин өнгө ялгараад Вай Танийг улам үзэсгэлэн төгс болгодог сан.
Шанхайг хүмүүс бас бараа худалдан авагчдын диваажин гэдэг. Хэрэв Шанхайд очоод гудамж хэсэхгүй, дэлгүүрт толгойгоо шаахгүй бол ялангуяа бүсгүйчүүд бид их харамсах байх аа. Ийм учраас Вай Таниас гараад би таныг дагуулж шууд дэлгүүр хэсмээр санагдаж байна. Хятадын номер нэг худалдааны гудамж болох Шанхайн Нань Жин гудамжинд худалдааны том давхар байшин, зуун жилийн түүхтэй буурал дэлгүүр гээд хэлээд баршгүй. Моодонд дуртай бидний хувьд Хуай Хай зам бол хэлэлгүй байя гэхэд хэл сугалчих гээд байдаг газар юм. Энд ганган хүүхнүүд царайлаг залуусын хорхойг хөдөлгөсөн хувцас хунар эдлэл хэрэгслүүд тоолоод ч баршгүй. Замын хажуугаар бас зүйл зүйлийн амтат боорцог идээний зүйл дүүрэн өрөөтэй байдаг билээ. Дэлхийн яармагийн өлзийт амьтан Хай Бао буюу дайлан эрдэнэтэй дурсгалын зүйл таны харааг булаах болно.
За таныг дагуулаад давхисаар байгаад ядраалаа. Түр хөлөө амраагаад Кофе ууж сууя. Хуай Хай замын зэргэлдээ байдаг Шинэ Тянь Ди буюу Шинэ орон зай нэртэй өргөн талбайд очъё. Энэ талбай хуучин Шанхайн барилгын хэв намбыг харуулсан мөртөө дунд нь ороод очиход харин баар цэнгээний газраар дүүрэн байдаг.
Шанхай хот хэдийгээр орчин үеийн уур амьсгалаар бялхсан хот боловч бас түүх соёлыг харуулсан үзэмжүүд олон байдаг. Кофегоо ууж түр амсхийгээд Жян Нань буюу Хятадын өмнөд нутгийн эртний өнгө төрхтэй цэцэрлэгт хүрээлэн Юй Юаньд очъё. Юй Юань уул нь хувийн орон сууц байсан юм. Өдгөөгөөс 450 жилийн түүхтэй. Энд ном судар, гэрийн тавилга, ваар шаазан зэрэг ховор үнэтэй дурсгалт зүйл хадгалаастай юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ Шанхайн Чэн Хуан Мяо сүм байдаг. Зарим нь Чэн Хуан Мяод очихгүй юм бол Шанхайд хүрсэнгүйтэй адил гэж ч хэлдэг. Чэн Хуа Мяо нь тус хотын сахиус болсон газар юм. Энд саарал өнгийн эртний барилга сонирхож, Шанхайн жинхэнэ нутгийн идээн амталж болох юм.
За эцсийн зогсоолд бид Шанхайн нутгийн орон сууцтай танилцъя. Бээжин хотод нарийн гудамжнууд нь уламжлалт Бээжингийн илэрхийллэл гэгддэг бол Шанхай хотод бас Нүн Тан гэсэн нарийн жижиг гудамжтай эртний хорооллууд бий. Ялангуяа энд байдаг Жин Ань-сы хорооллын дэлхийн яармагийн 70 гаруй айл нь дэлхийн яармагийн үед аянчин жуулчин та нарыг хүндэтгэн зочилж эртний Шанхайн амьдралтай танилцуулах болно гэдгийг сануулж байна.
За ингээд энэ мэдээлэлтэй холбогдсон танаас асуух хоёр асуултаа асууя.
Тавдугаар асуулт: Шанхай хотын нүүр царай болсон газрыг нэрлэнэ үү?
Зургадугаар асуулт: Хятадын номер нэг худалдааны гудамж нь Шанхайн аль гудамжийг хэлж байгаа вэ?
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |