• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагийн сонин хачнаас "Хайбао" танд танилцуулж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-07 16:03:41

"Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн дөрөвдүгээр хэсэг

     Сайн байцгаана уу? хүндэт сонсогчид оо, Намайг Шанхайн Дэлхийн яармагийн өлзийт амьтан—"Хайбао" гэдэг. Хятад улсын Шанхай хотноо болох гэж байгаа 2010 оны Дэлхийн яармаг бол уг өргөн их яармагийн 41 дэх удаагийн яармаг юм. Үүнээс өмнөх 40 удаагийн Дэлхий яармаг дээр, ямар ямар сонирхолтой үйл хэргүүд болсон бол? Шанхайн энэ Дэлхийн яармаг нь танд ямар онцлог зүйлүүдийг сонирхуулах бол? Өнөөдөр би танд Дэлхийн яармагийн сонин хачнаас танилцуулъя.

     1851 онд Лондоны Хайд паркт болсон олон улсын аж үйлдвэрийн яармаг бол дэлхийн анхны яармаг юм. Аж үйлдвэрийн хувьсгал хийсэн Британичууд тэр удаагийн Дэлхийн яармаг дээр их хүчин чадалтай уурын машин, галт тэрэгний зүтгүүр, ачаа өргөгч кран зэрэг 100 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна.

     Кока кола бол их олон найз нөхдийн уух дуртай ундаа билээ Гэхдээ Кока Кола нь 1964 оны Нью-Йоркийн Дэлхийн яармагийн үеэр борлуулагдсаны улмаас нэрд гарсныг та мэдэх үү? Үүнээс гадна, өнөө, дэлхий дээр, хүүхдүүдийн сэтгэлийг эзэмдсэн Диснейленд паркийг байгуулах санаа оноо ч энэ Дэлхийн яармагийн үеэр бий болжээ.

     Хятадын "Маотай" архи 1915 онд Панамд болсон Ази Номхон далайн орнуудын яармагаас алтан медаль авсан байна. "Маотай" архи олон улсын яармагаас хэрхэн медаль авсан нь үлгэр болон яригдсаар иржээ. Тухайн үед Маотай архийг шороон шаазан саванд савлаж хөвөн олс, шар буурцаг, хүнсний тос зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй хамт тавьсан боловч хүмүүсийн анхаарлыг төдий л их татаагүй байна. Энэ яармагийн архины төрлийн шалгаруулалт дуусах дөхөж байхад Маотай архийг хүмүүс анхаараагүй л байлаа. Нэг өдөр шалгах комиссын хэдэн гишүүн Маотай архины үзэсгэлэнгийн ордонд ирж үзэн танилцсан байна. Хятад ажилчин ухаалгаар нэг бутан Маотай архийг газарт унагасанд сав нь хагарч архины үнэр заал дүүрэн үнэртэж үзэгч олны анхаарлыг татаж, шалгаруулах комиссын гишүүдийн ч анхаарлыг ихэд татжээ, Ингэж МАотай архи эцсийн бүлэгт алтан медаль авчээ.

     Шинжлэх ухаан техникийн тэргүүний бүтээгдэхүүнүүдээс гадна Дэлхийн яармаг нь ордон заалын зохион байгуулалтын талаар ч хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг байна.

     Шинэ санаа агуулсан барилгууд нь Дэлхийн яармагийн анхаарал татах зүйлийн нэг болдог. Жишээлэхэд анхны Дэлхийн яармагийн ордон нь ширэм болон шилээр барилгын материал болгож, хурц тод өнгөтэй, гялалзан харагддагаар нь хүмүүс "болор ордон" гэж нэрлэх болжээ. Тэгвэл бас Эйфелийн цамхаг нь Парис хотын бэлэг тэмдэг болсон байна. Үүнийг 1889 оны Парисын дэлхийн яармагийн үеэр байгуулсан юм. 2010 оны Шанхайн дэлхийн яармаг дээр Хятадын онцлогтой хувин хэлбэртэй Хятадын ордон, Дэлхийн яармагийн тэнхлэг зэрэг барилга нь дэлхийд нэртэй Дэлхийн яармагийн барилга болсон байна.

     Шанхайн дэлхийн яармаг бол 41 дэх удагийн дэлхийн яармаг юм. Хятад улс энэ яармагийг анх удаа зохиож байгаа бөгөөд дэлхийн яармаг ч, анх удаа хөгжиж байгаа оронд болох гэж байна. Энэ жилийн Шанхайн дэлхийн яармаг нь "Сайхан хот сайхан амьдарл" уриан дор болно. Яагаад гэвэл эдүгээ хот орсон хүн амын тоо маш хурдтай нэмэгдэж, дэлхийн хүн амын тал хувьд хүрсэн байна. Иймээс хотын ирээдүйн хөгжлийн зам бол хүмүүсийн заавал бодууштай асуудал болжээ. Нүүрстөрөгчийн давхар исэл багатай амьдрал, эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах шинэ санаа оноо, шинжлэн ухаан техник ба бүтээгдэхүүн зэрэг нь Шанхайн дэлхийн яармагийн үеэр таны нүдийг хужирлах байх гэдэгт итгэлтэй байна.

     Эрхэм сонсогчидоо, дэлхийн яармагийн сонин сайхнаас энд хүртэл ярилаа. Шанхайн дэлхийн яармаг удахгүй нээгдэх гэж байна. Шанхайд ирж надтай уулзахаа бүү мартаарай. 5-р сарын 1-ээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх 180 гаруй хоног Шанхайн дэлхийн яармаг хаалгаа нээн таныг хүлээж байна. Хайбао мөн халуун элгэндээ таныг урьж байна.

     Ингээд нэвтрүүлгийн эцэст Шанхайн дэлхийн яармагийн бэлэг тэмдэг Хайбао сонсогч таньд хоёр асуулт тавих боллоо.

     Долдугаар асуулт: Шанхайн дэлхийн яармаг нь хэд дэх удаагийн дэлхийн яармаг вэ?

     Наймдугаар асуулт: Энэ оны Шанхайн дэлхийн яармаг нь ямар уриан дор болох бэ?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе