|
|
||
Эрхэм сонсогчдоо, Шанхайн дэлхийн яармаг 5-р сарын 1-ний өдрөөс 10-р сарын 31-ний өдрийг хүртэл зохиогдоно. Өргөн олон гадаадын сонсогч нартаа Шанхайн дэлхийн яармагийн гол уриа, ордон талбай, арга хэмжээ зэрэг олон талын мэдээллийг хүргэж, "хот" уриа нь хүн төрөлхтний амьдралд үзүүлэх ач холбогдлыг таниулах үүднээс ХОУР нь энэ сараас эхэлж 8-р сарын 1-ний өдрийг хүртэл радио долгион болон онлайнаар "Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдаан зохион явуулж байна.
Тус уралдааны дүрэм горим нь түрүүчийн явуулж байсан уралдаануудтайгаа адил, нийт 5 цуврал мэдээлэлтэй. Цуврал мэдээлэл бүрийн төгсгөлд хоёр асуулт тавьж сонсогч, сүлжээ ашиглагч та бүгдээр хариулуулна. Уралдаан дуусах үеэр бид захидал юм уу мэйлээр уралдаанд оролцсон хүмүүсийн дотроос шилдгийн шилдэг ба эхний гурван байр шалгаруулж, шилдгийн шилдэг байранд шалгарсан сонсогчдыг Хятад улсад үнэ төлбөргүй айлчлуулах болно. Энэ сайхан боломжийг алдахгүйн тулд та бүхэн маань идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна, та бүхэндээ амжилт хүсье.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |