Оны эхний улиралд Эрээн боомтоор нэвтэрсэн экспорт импортын бараа 1 сая 350 мянган тоннд хүрчээ
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2010-04-09 10:45:50
Дэлхийн эдийн засаг сэргэхийн хэрээр, 2010 оноос хойш Эрээн боомтоор нэвтэрсэн импорт экспортын барааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. 2010 оны нэгдүгээр улиралд Эрээн боомтоор дамжин өнгөрүүлсэн бараа 1 сая 356 мянга 200 тоннд хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 40.47 хувиар өсчээ. Үүнд импорт экспортын барааны хэмжээ 1 сая 281 мянга 700 тоннд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 42.77 хувь өссөн байна. \Номин орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл