Английн анхны авто машинаар аялагчид Эрээн боомтоор хил гарав
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2010-04-09 10:43:55
Эрээн хотын Гаалийн газраас мэдээлснээр, саяхан Английн хувийн авто машинаар аялагч хэсэг жуулчид Эрээн боомтоор хил гарчээ. Уг жуулчдыг Бээжингийн Жин жян олон улсын жуулчлалын компани хүлээн авсан байна. Тоёота жип машин бүхий 2 хүн 2-р сарын 15-ний өдөр Юннань мужийн Мо ган боомтоор Хятадын нутагт орж ирсэн юм. Уг жуулчид хил гарах машин унаа ихтэй үед тохиосон болохоор тэднийг даруй хил гарахыг батлах үүднээс гаалийнхан бүх бичиг баримтыг шуурхай бүрдүүлж тогтсон цагт нь гаргасан бөгөөд жуулчин компани болон төлөөлөх компаниас сайн үнэлгээ авсан байна. Энэ бол 2010 он гарснаас хойш, Эрээний боомтоор гарч байгаа анхны хувийн машинаар аялагчид юм. \ Пэрлаймаа орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл