• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Модон Сүө

CRI       (GMT+08:00) 2010-04-09 09:38:42

      Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөдөө. Хөгжмийн зэмсэг танилцуулах энэ ээлжит булангаар би танд Хятадын уран сайхны тайзанд албан ёсоор хөржимдөж байгаа боловч хүмүүсийн чихний сонорт маш ховор сонсдох нэг төрлийн хөгжмийн зэмсэг- "Модон Сүө на" гэдэг хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна.

      Модон Сүө на нь Хятадын баруун өмнө зүгийн нутгийн Шинжяны Уйгарчуудын хэрэглэдэг үлээбэр хөгжмийн зэмсэг юм. Уйгарчууд Модон Сүө наг "Сүнай" гэдэг. Тэр нь эртний Перс болон Араб хэлнээс ирэл гаралтайг түүх сударт тэмдэглэж үлдээжээ.

      Модон Сүө наг бүхэл хатуу модоор үүдэн бүтээсэн байдаг ажээ. Түүний биеийн гол хэсэг нь арай бүдүүн байж, бүрээний хэсэгт нэлээд нарийн байдаг юм байна. Бараг 40 см хэртэй урт байна. Хөгжмийн зэмсгийн гадар биен дээр хээ угалз гаргаж маш гоё хээнцэр болгон чимсэн байдаг.

      Цул модоор бүтээсэн Модон Сүө на нь даруухан эгшиг аятай, бага зэргэ гунгинуун дуутай байдгаараа бас их онцлогтой байдаг. Модон Сүө наг хөгжимдөх аргачлалын хувьд Хан үндэстний Сүө наг хөгжимдхөтэй ижил дөсөрхүү байна. Гоцлол хөгжим, найрал хөгжим тэрчлэн бүжгэнд хавсарган хөгжимддөг. Байнга уламжлалт баяр болон найр наадамд хөгжимддөг байна.

      Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаа энд хүргээд түр завсарлаж байна. Анхаарлаа хандуулж, бидэнд ажлын урам хайралсан танд баярлалаа.

      Таны шинэ жилийн ажил сурлагад амжилт хүсье. Баяртай. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе