• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Көү шянь (口弦)

CRI       (GMT+08:00) 2010-04-09 09:46:03

     Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар танд "Көү шянь" гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгээс танилцуулъя.
"Көү шянь" нь бол Хятадын үндэстний цөөнхүүдийн хэрэглэж ирсэн өнө удаан түүхтэй хөгжмийн зэмсгийн нэг нь юм. "Көү шянь" нь мөн Хятадын чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн дотроо бие гадар нь хамгйин жижигхэн нь бөгөөд, үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгүүд дотороо ч хамгйин удаан жилийн түүхтэйгээрээ онцлогтой. Хятадын И, Нааши, Жин пүө, Бай зэрэг үндэстний цөөнхүүдийн дунд их дэлгэрсэн юм.

     Уламжлал ярианд эрт дээр хүй нэгдлийн нийгэмд хүмүүс энэ хөгжмийн зэмсгээр хөгжимдөж байсан юм гэнээ. Тэр мөртөө түүнийг "хуан" буюу "харимаг" гэж нэрлэж байж гэнээ. Көү шань нь жижигхэн овортой, авч явахад авсаархан бөгөөд дуу нь тод хангинам уянгалан зөөлөн эгшигтэй байдгаараа үндэстний цөөнхийн залуучуудын таашаалыг их хүлээсэн байна.

     Хийсэн материалыг нь үзэж хулсан Көү шянь болон метал Көү шянь гэж хоёр төрөлд ангилдаг. Мөн харимагийн тоогоор нь ганц харимагт болон олон харимагт гэж ч ангилж болно. Үүгээр ч барахгүй тоглох аргаар нь чавхдаст Көү шянь болон гогцоотой Көү шянь гэж ч хэлнэ. И үндэстний Көү шянийг хатуу хулсан хавтанг хурц хутгаар зоргож бүтээсэн байна. Гол дунд нь харимаг нүхлэн гаргаж,толгойг нь жадны хэлбэртэй, сүүлэн бийг тэгш хэрчиж иш болгодог байна. Харин Жинпүө үндэстний Көү шянийг бол маш жижигхэн зэсээр бүтээдэг байна. 3 сантиметр хэртэй л байж, шүдээрээ зууж ая гаргадаг байна. Хэлбэр материал нь өөр өөр Көү шянийг тоглох арга нь ч ондоо. Зүүн гарын эрхий болон долообор хуруугаар хөгжмийн ишийг атгаж, харимаг хэсгийг үмхэж, баруун гарынхаа эрхий болон долообор хуруугаар хөгжмийн зэмсгийн толгойн хэсгийг цохилж, улмаар харимагийг хөндөн дуу гаргуулдаг байна. Гогцоотой Көү шянийг хөгжимдөхөд бүр ч хачин сонирхолтой гэж хэлж болно. Тоглогч нь харимагийн үзүүр дэх нарийн дээсийг баруун гарын хуруундааа ороож, түүгээр харимагийг татан доргиулж ая дуу гарагадаг байна. Дууг улам уянгалаг эгшиглэнтэй тод товруун болгохын тул хөгжимдөгч нь уруулаа урагш нь цорвойлгож, уруулын хөдөлгөөн болон амьсгаагаа тохируулан олон сайхан аялгууг хүмүүсийн чихний сонорт хүргэдэг байна.

     Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар танд "Көү шянь" гэдэг чавхдаст хөгжмийн зэисгээс танилцууллаа. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе