|
|
||
Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөдөө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар танд Хятадын үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсэг---- Хү Лү шэнг танилцуулъя.
Хү лү шэн нь Хятадын үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг юм. Хү Лү шэн нь мөн ч Хятадын баруун өмнөт нутгийн Юнь наь, Сычуаньд аж төрж амьдарж байгаа И, Ва, Лисү болон Наши зэрэг үндэстний цөөнхүүд энэ хөгжмийн зэмсгийг хэрэглэдэг юм байна. Одоо та Хү лү шэнээр хөгжимдсөн "Сарны гэрэл ногоон зүлгэн дээр тусна" гэсэн ая сонсно уу? Энэ аянд И үндэстний оихдууд сартай шөнө цэнгэн бүжиглэж байгаа байдлыг дүрсэлсэн байга юм. Энэ хөгжмийн зэмсэг нь орон нутгийн онцлогтой байдаг ба өнө удаан түүхтэй. Хү Лү шяогийн хэлбэр дүрс нь их сонирхолтой, түүнийг модон материалаар, бүтэн хулаар бүтээдэг байна. Өнгөрсөн зууны тавиад онуудад хятадын архилогичид Юань нань мужиас илрүүлсэн эртний нэг бунхан дотроос хүрлээр хийсэн нэг Хү лү шэнний хэлбэртэй сав болон Хү лү шэн үлээж байгаа хүүхэлдэйн хөрөг олдсон байна. Мөн арван хэдэн жилийн дараа нь архилогичид Юнь нань мужийн өөр нэг эртний бунхан дотроос адилхан ийм зүйлсийг илрүүлсэн байлаа. Энэхүү хоёр эртний бунхны он жилээс төсөөлөн тооцвол, Хү лү шэн нь бий болоод 2500 гаруй жилийн түүхтэй болсон гэсэн төсөөлөл гарч байна. Уламжлалт Хү лү шэнгээр хөгжимдөх үе нам уяруун ая дуу сонсдоно. Гэвч нам өндөрийн хэмжээ нь их л хязгаартай байдаг аж. Хожим нь манай орны уран сайханчид уламжлалт Хү лү шэнд өөрчлөлт хийж, арван хоолойтой болгон өөрчлөж, улмаар түүний өндөр нам хөгийн тоог олшруулсан байна.
Эрхэм анд нөхөд өө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг---- Хү Лү шяог танилцууллаа. Манай сайтад анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараачийн ээлжийн энэ булангаар уулзтал түр баяртай.
\Орчуулан бэлтгэсэн Номин\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |