|
|
||
Сйан байцгаана уу? Эрхэм анд нөхөдөө. Хөгжмийн зэмсэг танилцуулэх энэ ээлжит булангаараа би танд Хятадын уран сайханы тайзанд албан ёсоор хөржимдөж байгаа атлаа хүмүүсийн чихэнд маш ховор сонсдох "Чи ба" гэдэг хоёр хөгжмийн зэмсгийг танилцуулъя.
Эрхэм анд нөхөдөө. "Чи ба" нь маш өнө эртний түүхтэй үлээбэр хөгжмийн зэмсэг, өдгөөгөөс бараг 1800 гаруй жилийн түүхтэй болоод байна. Эхлээд энэ хөгжмийн зэмсэг нь иргэдийн дунд л хэрэглэгддэг байсан бол, Сүй гүрний үед, тухайлбал манай тооллын 581---618 онуудад сая ордны гол чухал хөгжмийн зэмсэг болсон байлаа. Гэвч хожим нь тэр нь "Шяо" , "Лимб" зэрэг үлээбэр хөгжмийн зэмсгээр орлуулагдсан байлаа.
Өнөөдрийн байдлаар манай улсын ихэнх нутгуудаар энэ хөгжминй зэмсэг нь бараг л оргүй тасарсан байна. Одоо хятадын Фү жянь муж, Тайвань районд тухайн орон нутгийн ая хөгжмийн төрөл болох "Фү жяний наь ин"-ийг хөгжимдөхөд заавал хэрэглэдэг юм байна.
"Чи ба" нь хэлбэрийн хувьд "Шяо" гэдэг үлээбэр хөгжмийн зэмсэгтэй их ол ижил дөстөй байж, уртын хэмжээ нь л зөрүүтэй, тухайлбал 56---60 см урт байна. Энэ уртын хэмжээнь хятадын 1 тохой 8 ямхтай тэнцэх тул, энэ хөгжмийн зэмсгийн "Чи ба" гэж нэрлэсэн гэх нь ч бий. "Чи ба"-ны дууны өнгө болон үлээх арга зэргэ нь "Шяо"-той маш ойролцоо байж, адилгүй нь гэвэл дуу нь арай чанга байна. Үлээхдээ уруулаа хөгжмийн зэмсгийн амсарт тулган үлээж, хуруугаар амсрыг дарж, хоолойны хийг доргиулан дуу гаргана. "Чиба"-ны дууны өнгө маш уяхан эгшиглэнтэй, зөөлөн уяруун бөгөөд нууц далд байж, цаашлаад бага зэргэ гунигтай эвхрүүн сонсддог гэж хэлэх нь ч байна. "Чи ба" нь хөгийн өндөр намыг гүйцд хөгжимдөж гаргаж чадахгүй тул, адил бус хөгт нь тохируулан сэлбэж сольж хөгжимддөг юм гэнээ. "Чи ба" нь Хятадад бараг л тасарсан хэдий ч, Японд харин байнга уламжлагдан хэрэглэгдэж, ардын хөгжимд тэр нь ерөөс дутагдаж болшгүй хөгжмийн зэмсгийн нэг нь байгаа ажээ.
Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаа энд хүргээд түр завсарлаж байна. Анхаарлаа хандуулж, ажлын урам хайрласан танд баярлалаа. Таны ажил сурлагад амжилт хүсье. Баяртай. \Номин орчуулан бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |