• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бай болон Мяо лимб

CRI       (GMT+08:00) 2010-04-09 09:55:59

      Сайн байцгаана уу? "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тантай дахин мэндчилж байгаадаа баяртай байна.

      Энэ удаагийн хөгжмийн зэмсэг танилцуулах булангаараа би танд "Бай" болон "Мяо лимб" гэдэг үндэстний цөөнхийн хоёр үлээбэр хөгжмийн зэмсгийг танилцуулъя. Эхлээд та "Бай" гэдэг хөгжмийн зэмсэгтэй танилцана уу?

      "Бай" нь Ли үндэстний бахархал болсон хөгжмийн зэмсэг нь бөгөөд, голцуу хятадын өмнөд нутгйин Хай нань мужид уламжлагдан дэлгэрсэн байдаг. Энэ нутгийн Личүүд жил цагаан сар болоход, хурим найр хийхэд, оршуулагын ажиллага үйлдэх цаашлаад ан гөрөөнд гарахдаа ч энэ хөгжмийн зэмсгийг заавал хэрэглэдэг уламжлалтай юм байна. Түүхийн бичиг сударт тэмдэгллээс үзэхэд, анх эхлээд Личүүд энэ хөгжмийн зэмсгийн бие болон бүрээний хэсгийг бүгд модон материалаар хийдэг байсан бол, өнөөдрийн байдлаар харин хулсаар хийх болжээ. Учир нь дөрвөн цагаар ногооноороо байдаг энэ нутаг нь хулсаар мундахгүй.

      Байг 6-гаас 7 ширхэг урт богино хулсан хоолойг нарийнаас нь бүдүүн тийшээгээ угсран залгаж, тэр нь харахад жижигхэн суварганы хэлбэртэй хөөрхөн зэмсэг болдог байна. Түүний дуу хөг нь Хан үндэстний Сүө на гэдэг хөгжмийн зэмсэгтэй нэлээд ижил дөсөрхүү. Сүө нагийн дууны өнгө нь тод хангинам, металийн дуутай байхад, Байгийн дуу нь харин зөөлөн намуун, уянгалаг байдаг билээ.

      Залгаад би танд хятадын өөр нэг үндэстний цөөнх Мяочуудын хэрэглэдэг хөгжмийн зэмсэг "Мяо лимб"-ийг танилцуулъя.

      "Мяо лимб" нь хятадын баруун өмнө биеийн нутаг Гүй жөү муж болон Гуан ши мужид аж төрж амьдарч байгаа Мяочуудын хэрэглэдэг үлээбэр хөгжмийн зэмсэг юм. Түүнийг нэг ширхэг хулсаар бүтээсэн байдаг. 40 орчим см урт, 0.7---1 см орчим бүдүүн. "Мяо лимб"-ийн толгойн хэсэгт хулсний үетэй. Үен дээр нь гуулин харимаг суулгасан байна. Лимб нь үлээх дөрвөн амсартай. "Мяо лимб"-ийн дуу нь маш эгшиглэнтэй бөгөөд гунгинан гиншиж байгаа юм шиг дуутайгаараа их өвөрмөц онцлогтой байдаг. Түүнийг үлээх аргачлалын хувьд, үлээх ба сороход бүгд л дуу гарах тул, үлээж байгаа хүн нь амьсгаагаа чөлөөтөй солиж чадна. Иймээс уран сайханчдад авч хэлбэл урт удаан хугацаагаар үлээж болох боломжийг заяасан гэж хэлэхэд илүүдэхгүй.

      "Мяо лимб"-ээр ихэвчлэн гоцлон хөгжимдөх ба хавсарган хөгжимддөг. Мяочууд энэ лимбээр хавсарган хөгжимдөж дуулдаг дууг бас "Лимбний дуу" ч гэдэг бөгөөд, эдгээр дуунууд нь ихэвчлэн хайр дурлалаас сэдэвлэсэн байдаг. Энэ нутагт эрэгтэй эмэгтэй гэсэнгүй, "Мяо лимб"-ийг үлээж сураагүй бол хайртай хүнээ олоход бэрх гэсэн үг ч байдаг. Үүнээс харахад "Мяо лимб" нь маш өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг болоод зогсохгүй, Мяочуудын амьдралд ямар хүчтэй нөлөөлж, хичнээн чухал байгааг бид үүнээс эрхгүй мэдэж болно.

      Эрхэм сонсогчидоо. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар "Бай" болон "Мяо лимб"-ийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд тань баярллаа. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе