• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мү е буюу Модны навч (木叶 )

CRI       (GMT+08:00) 2010-04-09 09:59:46

      Сайн байцгана уу? Эрхэм сонсогчидоо. Монголын өргөн уудам нутагтаа сайхан өвөлжиж байна уу? Редактор Номиннарс "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар тантай дахин мэндчилж байна.

     Эрхэм сонсогчидоо. Энэ удаагийн хөгжмийн зэмсэг булангаараа би Мү е буюу Модны навч (木叶 ) гэдэг үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын баруун өмнөд нутгийн үндэстний цөөнхүүдийн дунд маш удаан он жилээр уламжлагдан дэлгэрсэн хэдий ч түүх сударт тэмдэглэгдсэн түүхийг нь хэлбэл Тан гүрний үе буюу манай тооллын 618—907 онуудад юм байна. Хожим нь архилогичид тухайн нутгаас олборлосон бунхан дотроос модны навчаар хөгжимдөж байгаа хөөвөр шуумал илрүүлсэн ба энэ тэмдэглэл нь модны навч тухайн үед ард иргэдийн дунд өргөнөөр дэлгэрч байсан төдийгүй, ордны хөгжмийн анги ч түүгээр хөгжимдөж байгааг тодолон нотолсон байна.

      Энэ хөгжмийн зэмсгийн модны навчаар зохиосон болохоор, яаж үзсэн ч маш дөхөм авсаархан хийцтэй, түүнийг үлээхдээ хуруугаараа дээд хэсгийг нь чимхэн доод хэсгийг нь үлээх ба нэг гартаа модны навчийг чимхэж, нэг гараараа навчийг зөөлөн зөөлөн хөндөж доргиулан дуу гаргана. Энэ хөгжмийн бас нэг онцлог нь гэвэл навчаа маш сайн сонгосон байх учиртай. Хэт нялх навч нь дуу гарахдаа муубөгөөд хэвөэг байж, өтөлсөн навч нь уян харимхай чанараар дутмаг болсноос дуу нь муухай сонсддог.

      Өнөөдрийн байдлаар энэ нутгийн ардын уран сайханчид том загасны хйар, фильм, нимгэн хуванцар хальс зэрэг эдээр модны навчийг орлуулан, улмаар түүний ая хөг болон дууг улам тод чанга, эгшиглэнтэй болгосон байна.

      Танд модны навчний талаар улам гүн ойлголттой болгохын төлөө, модны навчаар хөгжимдсөн "Тайван аялгуу" , "Сарны доорхи хайрын дуу" гэсэн ая эгшгийг сонсгооё.

      Эрхэм сонсогчидоо. Сая танд Мү е буюу Модны навч (木叶 )гэсэн хөгжмийн зэмсгийн танилцууллаа. Хятадын хөгжмийн зэмсэг буланд анхаарлаа байнга хандуулж ажлын урам хайрлаж байгаа танд дахин дахин баярлалаа. Таны маргаашийн ажил сурлагад амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе