|
|
||
Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо. Хятадын олон улсын радиогоос бэлтгэн явуулж байгаа "Хятадын хөгжмийн зэмсэг" буланд анхаарлаа хандуулж байгаа танд баярлаж байна. Мөн энэ ээлжит булангаар тантай дахин мэндчилж байгаадаа баяртай байна.
Энэ удаагийн хөгжмийн зэмсэг танилцуулах булангаараа би танд "Ма бү" гэдэг үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсгээс танилцуулъя. Ма бү гэдэг хөгжмийн зэмсэг нь хятадын И үндэстний онцлог болсон хөгжмийн зэмсгийн нэг нь бөгөөд, голцуу хятадын баруун өмнөд нутгйин Сычуаний Лян шаний И үндэстний өөртөө засах жөүд уламжлагдан дэлгэрч ирсэн түүхтэй. И хэлэнд "Ма" гэдэн нь "хулсан хоолой" гэсэн утгатай. "Бү" гэдэг нь хоолойд суулгасан "хэл"-ийг хэлж байгаа аж. Хэрэг дэрээ Ма бү нь хулсан хоолойд үлээхэд дуу гардаг хавтанг суулгаж бүтээсэн хөгжмийн зэмсэг гэсэн үг л юм дээ. Ма бүг хулсаар зогоож, уртын хэмжээ нь бараг 15-аас 20 см хэртэй байдаг бөгөөд, дуу гаргах 7 амсартай. Дээд хэсэгт нь шүглтэй, доод хэсэгт нь үхрийн эврээр зохиосон дуу томуулах бүрээтэй. Сычуаний Лян шаний Ичуудад Ма бүний олон сайхан урчууд байдаг. Тосгон бүрд л Ма бү хийдэг уран дархантай гэж хэлэхэд буруудахгүй. Ма бүгээр хөгжимдсөн аялгуу нь хүмүүс уужуу тайвуу, тэнүүн сайхан сэтгэгдэл төрүүлж, хөвөө хязгааргүй хөдөө талыг эрхгүй бодогдуулдаг. Түүгээр баяр баясгаланттай, уяруун намуун сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэсэн ая хөгжимдөхөд маш зохимжтой байдаг билээ. Баяр баясгалантай аялгууг хөгжимдөхөд цоглог дэгжин дуутай байж, гашуудаж зовсон аяыг хөгжимдөхөд уйлан дуулж байгаа ч юм шиг, эвхэрүүн гунгтай дуу гардаг. Ялангуя төгөсгөлийг дуу нь удтал үргэлжлэх нь маш өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг байна.
Эрхэм сонсогчидоо. Энэ ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар танд Сычуаний өмнө биенийн нутгийн Лян шаний үндэстний цөөнх И-чүүдийн үлээбэр хөгжмийн зэмсэг "Ма бү"-г танилцууллаа. \Номин орчуулан бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |