• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанз

CRI       (GMT+08:00) 2010-04-09 10:05:52

      Эрхэм сонсогчдоо. Энэ удаагийн хөгжмийн зэмсэг булангаар би танд "Шанз" гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Эхлээд та бүхэндээ сонсгох "Алс хязгаар нутгийн шөний аялгуу" гэсэн ая хөгжмөөс та шанз гэдэг хөгжмийн зэмсгийн өвөрмөц онцлогыг мэдрэх болно гэдэгт найдаж байна. Энэ аянд хил хязгаар нутгийн үндэстний цөөнхийн залуучууд "Залуучуудын баяр"-ын үдэшийг дуулан бөжиглэж өнгөрүүлж байгаа баясгалант байдлыг харуулсан юм.

     Шанзын өхгжмийн зэмсэг нь маш өнө удаан түүхтэй байж, манай тооллын өмнөх 3-р зууны үед гэхэд энэ хөгжмийн зэмсэг нь бий болсон байлаа. Уламжлал ярианд тэмдэглэснээр, тухайн жилүүдэд албадалгаар урт цагаан хэрэм байгуулж байсан иргэд, хүнд бэрх хар хөдөлмөр хийж байгаа зай завсар цагтаа урт бариултай, арьсаар бүрсэн бөөрөнхий хэлбэртэй бяцхан бөмбөртөө чавхдас сүлбээд чавхдастан хөгжимддөг ба, түүнийгээ "Шянь тао" гэж нэрлэсэн юм гэнээ.Тэгээд ч энэ нь шанзны анхны хэлбэр нь байсан аж. Шянь таог анх умард хилийн нутгийн цэрэг ангийн дунд хэрэглэдэг байсан бол, хожим нь умард нутгийн өргөн уудам нутгуудар таран дэлгэрсэн гэнээ. Мөн бас 14-р зууны үед сая хятадын өмнө зүгийн нутагт хүрсэн юм байжээ.

     Шанз нь бүтцийн хувьд толгой, иш, хэнгэрэг гурваас бүрэлдэж, таран дэлгэрсэн нутгаар нь жижиг, том шанз болон электрон шанз гэж олон төрөлд ангилдаг юм байна. Жижиг шанз нь чанга тод дуутай байж, түүнийг голцуу орон нутгийн күнь чүй гэдэг ший жүжигд хавсарган хөгжимддөг бөгөөд, хятадын өмнө биеийн нутгйин жян наь сы жү юе гэдэг орон нутгйин найрал хөгжимд хавсарган хөгжимдөх хөгжмийн зэмсэг болгосон байна. Том шанз нь цээл хүнгнэм дуутай бөгөөд умард нутгаар өргөн таран дэлгэрсэн онцлогтой. Одоо танд шанзаар хөгжимдсөн уламжлалт шилдэг хөгжим "Хэ хуань ли" гэсэн аяыг хүргэе. Энэ уран бүтээлд дайн байлдаанд явсан цэрэг эрсүүд буцан ирсний дараа нутаг усныхантайгаа баярлан наргиж байгаа байдлыг харуулсан байна.

     Шанзын хан үндэстнээс гадна бас монгол, жуан, хани, и зэрэг үндэстний цөөнхүүд ч хэрэглэдэг байна.

     Одоо та бүхэндээ пипа хөгжмийг бүтээлийг үндэслэн зохиосон "Да лан тао ша" гэдэг нэг сайхан аяыг сонсгож энэ булангаа түр өндөрлүүлж байна.

     Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар та бүхэндээ хятадын үндэстний чавхдаст хөгжмийн зэмсэг----Шанзыг танилцууллаа. Манай сайтанд анхаарлаа хандуулсан танд баярлалаа. \Орчуулан бэлтгэсэн Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе