• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Лү шэн(葫芦笙)

CRI       (GMT+08:00) 2010-04-09 10:07:30

      Хятадын Олон Улсын Радио. Бээжингээс ярьж байна. Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар танд Хятадын үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсэг---- Хү Лү шэн(葫芦笙)-г танилцуулъя.

      Хү лү шэн буюу(葫芦笙) нь Хятадын үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг юм. Хятадын баруун өмнөт нутгийн Юнь наь, Сычуаньд аж төрж амьдарж байгаа И, Ва, Лисү болон Наши зэрэг үндэстний цөөнхүүд энэ хөгжмийн зэмсгийг хэрэглэдэг юм байна. Одоо та Хү лү шэнгээр хөгжимдсөн "Сарны гэрэл ногоон зүлгэн дээр тусна" гэсэн ая сонсно уу? Энэ аянд И үндэстний оихдууд сартай шөнө цэнгэн бүжиглэж байгаа байдлыг дүрсэлсэн байгаа юм.

      Эрхэм сонсогчдоо. Хү лү шэн нь орон нутгийн онцлогтой байдаг ба өнө удаан түүхтэй. Хү Лү шэнгийн хэлбэр дүрс нь их сонирхолтой, түүнийг модон материалаар, бүтэн хулаар бүтээдэг байна. Өнгөрсөн зууны тавиад онуудад Хятадын архилогичидийн Юань нань мужиас илрүүлсэн эртний нэг бунхан дотроос хүрлээр хийсэн нэг Хү лү шэнгийн хэлбэртэй сав болон Хү лү шэнг үлээж байгаа хүүхэлдэйн хөрөг олдсон байна. Мөн арван хэдэн жилийн дараа нь архилогичид Юнь нань мужийн өөр нэг эртний бунхан дотроос адилхан ийм зүйлсийг илрүүлсэн байлаа. Энэхүү хоёр эртний бунхны он жилээс төсөөлөн тооцвол, Хү лү шэн нь бий болоод 2500 гаруй жилийн түүхтэй болсон гэсэн төсөөлөл гарч байна.

     Уламжлалт Хү лү шэнгээр хөгжимдөх үед, эгшиглэнтэй, хангинам тод мөртлөө нам уяруун ая дуу сонсдодог байна. Гэвч нам өндөрийн хэмжээ нь их л хязгаартай байдаг аж. Хожим нь манай орны уран сайханчид уламжлалт Хү лү шэнд өөрчлөлт хийж, арван хоолойтой болгон өөрчлөж, улмаар түүний өндөр нам хөгийн тоог олшруулсан байна. Одоо та Хү лү шэнээр хөгжимдсөн "Өндөр уулны аялгуу" гэсэн сайхан ая сонсно уу?

      Эрхэм анд нөхөд өө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар би та бүхэнд Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг---- Хү Лү шэн(葫芦笙)-г танилцууллаа. Танилцуулгийн төгөсгөлд танд Хү лү шэнгээр хөгжимдсөн И үндэстний хурим найрын баяр баясгалант байдлыг харуулсан "Хуримын дуу" гэсэн нэг ая хүргэж энэ удаагийн булангаа түр завсарлаж байна. Манай сайтад анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараачийн ээлжийн энэ булангаар уулзтал түр баяртай. \Орчуулан бэлтгэсэн Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе