• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ва ү (巴乌)

CRI       (GMT+08:00) 2010-04-09 10:14:28

     Эрхэм сонсогчид оо. "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар та бүхэнтэй дахин мэндчилж байна. Энэ удаагийн булангаар битанд Хятадын үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг----Ва ү(巴乌)-г танилцуулъя.

     Ва ү(巴乌)нь Хятадын үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг бөгөөд сонирхолтой нь түүнийг хүрэн хулсаар бүтээсэн юм. Ва ү(巴乌) нь Хятадын баруун өмнө биеийн нутгаар амьдарч байгаа Хани, И, болон Ва зэрэг үндэстний цөөнхүүдийн дунд дэлгэрсэн үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсэг аж. Эдгээр үндэстний цөөнхүүд Ва ү(巴乌)-д маш и х хайртай байж, цаашлаад түүнийг биедээ заавал авч явж, өлзий дэмбэрэлтэй зүйлээр үздэг байна. Эр хүн түнээр хайр сэтгэлээ илтгэдэг бол, хоньчин хүү нь түүгээр уйтгар гунигаа сэргээдэг. Өнгөрсөн зууны тавиад оноос өмнө Ва ү(巴乌)нь ардын хөгжмийн зэмсэг байсан бол, 1956 оноос эхлэн Ва ү(巴乌)нь үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгийн хувиар Хятадын урлагын тавцанд анх удаагаа албан ёсоор гарсан байна.

     Уламжлалт Ва ү(巴乌)-ний дуу нь нам сул, бүтэн аялгуу гаргаж чадахгүй байсан бол, энэхүү доголдолтой талыг нь нөхвөрлөхийн төлөө, уран сайханчид хатуу хулсаар зохиож, бас үүний зэрэгцээ бусад хөгжмийн зэмсгийн хөгжимдөх арга барилаас үлгэр жишээ авч, Ва ү(巴乌)-г хөгжимдөж илтгэх аргийг нь баялагжуулсан байна. Үүний улмаар энэ хөгжмийн зэмсэг нь уламжлалын талаа маш их хадгалсан төдийгүй, сэлгэлийн ая өнгийн маш чадварлаг илтгэдэг хөгжмийн зэмсэг болсон байна.

     Ва ү(巴乌) гэдэг энэ хөгжмийн зэмсгийн талаар та бүхэндээ улам гүнзгий ойлголттой болгохын төлөө, залгаад танд Ба ү-гээр хөгжимдсөн хэдэн бадаг хятад ая хөгжим сонирхуулж өнөөдрийн ээлжит дугараа өндөрлүүлж байна.

     Эрхэм анд нөхөд өө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар би та бүхэнд Хятадын үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг----Ва ү(巴乌)-г танилцууллаа. Манай сайтад анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараачийн ээлжийн энэ булангаар уулзтал түр баяртай. \Орчуулан бэлтгэсэн Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе