• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ма бү (马布)

CRI       (GMT+08:00) 2010-04-09 10:57:07

      Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө. Монголын өргөн уудам нутагтаа тав тухтай намаржиж байна уу? Редактор Номин би "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар тантай дахин мэндчилж байгаадаа баяртай байна.

     Энэ удаагийн хөгжмийн зэмсэг танилцуулах булангаараа би танд "马布" буюу "Ма бү" гэдэг үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Ма бү гэдэг хөгжмийн зэмсэг нь Хятадын И үндэстний онцлог болсон хөгжмийн зэмсгийн нэг нь бөгөөд, голцуу Хятадын баруун өмнөд нутгйин Сычуаний Лян шаний И үндэстний өөртөө засах жөүд уламжлагдан дэлгэрч ирсэн түүхтэй. И хэлэнд "Ма" гэдэн нь "хулсан хоолой" гэсэн утгатай. "Бү" гэдэг нь хоолойд суулгасан "хэл"-ийг хэлж байгаа аж. Хэрэг дэрээ Ма бү нь хулсан хоолойд үлээхэд дуу гардаг хавтанг суулгаж бүтээсэн хөгжмийн зэмсэг гэсэн үг л юм дээ. Ма бүг хулсаар зогоож, уртын хэмжээ нь бараг 15-аас 20 см хэртэй байдаг бөгөөд, дуу гаргах 7 амсартай. Дээд хэсэгт нь шүглтэй, доод хэсэгт нь үхрийн эврээр зохиосон дуу томуулах бүрээтэй. Сычуаний Лян шаний Ичуудад Ма бүний олон сайхан урчууд байдаг. Тосгон бүрд л Ма бү хийдэг уран дархантай гэж хэлэхэд ерөөс илүүдэхгүй.

      Ма бүгээр хөгжимдсөн ая эгшиг нь хүмүүс маш уужуу тайвуу, тэнүүн сайхан сэтгэгдэл төрүүлж, хөдөө талыг эрхгүй бодогдуулдаг. Түүгээр баяр баясгаланттай, уяруун намуун сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэсэн ая хөгжимдөхөд маш зохимжтой байдаг. Баяр баясгалантай ая эгшгийг хөгжимдөхөд цоглог дэгжин дуутай байж, гашуудаж зовсон аяыг хөгжимдөхөд уйлан дуулж байгаа ч юм шиг, эвхэрүүн гунгинуун дуу гаргадаг. Ялангуя төгөсгөлийг дуу нь удтал үргэлжлэх нь маш өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг байна.

      Эрхэм сонсогчидоо. Энэ ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тандаа "马布" буюу "Ма бү" гэдэг Сычуаний өмнө биенийн нутгийн Лян шаний үндэстний цөөнх И-чүүдийн үлээбэр хөгжмийн зэмсгээс танилцууллаа. Манай сайтад анхаарлаа хандуулж бидэнд ажлын урам хайрлаж ирсэн танд талархал ирэрхийлж, Таны ажил сурлагад өндрөөс өндөр амжилт хүсч байна. Ирэх долоо хоногт уулзтал түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе