|
|
||
Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар би танд Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг---- Хү Лү шяо(葫芦箫)-г танилцуулъя.
Хү лү шяо буюу(葫芦箫) нь Хятадын үндэстний цөөнхийн үлээбэр хөгжмийн зэмсэг бөгөөд, хамгийн сонирхолтой нь түүнийг хулаар бүтээсэнд байгаа юм. Хү Лү шяо нь Хятадын баруун өмнө биеийн нутгаар дэлгэрсэн үндэстний хөгжмийн зэмсэг байж, голцуу Юнь наний Дай, Ачаан, Ва, Булан зэрэг үндэстний цөөнхүүд энэ хөгжмийн зэмсгийг хэрэглэдэг юм байна. ЭНхүү хөгжмийн зэмсэг нь маш их орон нутгийн онцлогтой байдаг ба өнө удаан түүхтэй. Манай тооллын өмнөх 221 жиээс өмнө хэрэглэж байсан гэж түүх бичигт бичигдэж байна. Гэхдээ манай өнөөдрийн хрээглэж байгаа Хү Лү шяо нь эртний хөгжмийн зэмсгийн хийц бүтцээ төдийн их алдаагүйгээрээ бас онцлогтой.
Хү Лү шяогийн хэлбэр дүрс нь их сонирхолтой, түүнийг бүтэн хул, гурван ширхэг хулс болон гурван ширхэг төмөрлөг тэвхээр бүтээжээ. Хулны ишин талд нэг ширхэг хулсан гуурсын хатган үлээх багаж болгож, хулны ёроол хэсгээс гурван ширхэг хулсан гуурс хатгаж оруулсан байна. Энэ гурван гуурс болгонд нэг нэг тэвхтэй. Энэ гурван гуурсны голын гуурс нь хамгийн том байж, долоон үлээх амсартай.
Энэ хөгжмийн зэмсгээр үлээн хөгжимдөх үе маш нам уяруун ая дуу сонсдоно. Энэ нь түүний бүтэц хийцээс болсон аж. Голын тшом гуурснаас бусад хоёр гуурс нь хавсарган дуу гаргадаг ба чичирхийлсэн зөөлөн эгшиг ба намирч буй торго мэт уяхан сайхан дуу гаргаж чаддаг байна.
Эрхэм анд нөхөд өө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмс"-гийн ээлжит булангаар би та бүхэнд Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг---- Хү Лү шяо(葫芦箫)-г танилцууллаа. Манай сайтанд анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараачийн ээлжийн энэ булангаар уулзтал түр баяртай. \Орчуулан бэлтгэсэн Номин\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |