• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуучир(四胡)

CRI       (GMT+08:00) 2010-04-09 11:11:39

      Эрхэм сонсогчид оо. Номиннарт та бүхэнтэй мэндчилж байна. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" ээлжит булангаар би та бүхэндээ Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг----Хуучрийг танилцуулъя. Хуучир буюу(四胡)нь хуучрын төрөлд багтах хөгжмийн зэмсгийн нэг бөгөөд, аль эрт 18-р зууны эхний үеэр Хятадын умард нутагийн Хан үндэстэн болон Монгол үндэстнүүдийн дунд өргөнөөр дэлгэрч эхэлсэн аж. Хан үндэстнүүд нь Хуучрыг "Хү чинь" аль эсвэл "Дөрвөн утаст хуучир" гэж нэрлэсэн бол, Монгол үндэстнүүд түүнийг "Хуур" , "Дөрвөн чихт" гэж нэрлэсэн байна. Хуучир нь хангинам тод, яруу сайхан дуу хөгтөй байж, түүнийг ший жүжиг, орон нутгийн ший янгууд хэрэглэдэг байна. Харин Монгол үндэстнүүд бол бүжигэнд болон ардын хөгжимд хавсарган хөгжимддөг байна. Бас гоцлон хөгжимддөг байна.(二胡)болон(四胡)нь бүтцийн хувьд их адилхан байдаг. Хоёр чихт хуучир буюу (二胡) нь хоёр чавхдастай, хоёр чихтэй. Орой нь бүгд л тэгш байж ямар ч чимэглэл хийдэггүй. Хөгжмийн эшийг улаан зандан мод юм уу, хар модоор зогоодог ба Хан үндэстэн нь хуучрын хэнгэргийг аварга могойн арьсаар хийдэг байхад, Монгол үндэстнүүд нь аврага могойн арьсаас гадна, бас хонь үхрийн ширээр бүрдэг уламжлалтай.

     Хийцийн хувьд, хуучир нь өрнөдийн утаст хөгжмийн зэмсэг---хийлтэй нэлээд дөсөрхүү байдаг. Ялангуяа Хятадын уран сайханчдын олон удаагийн өөрчлөлт шинэчлэлтээр дамжаад, хуучир нь хийлтэй бүр ч ижил дөсөрхүү болсон байна.

      Хуучир нь өвөр Монголын тал нутгаар таран дэлгэрч байгаа төдийгүй, зүүн хойт нутаг болон хятадын хойт зүгийн нутгуудаар өргөнөөр хэрэглэгдэж байгаа юм. Олон газар нутгууд, мөн олон үндэстнүүдийн урлагийн хэлхээ холбоо, солилцоо явалцаа өргөжихийн хэрээр, түүхий тархалт бүрхэлтийн хэмжээ нь ч даган тэлсээр байна.

      Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар та бүхэндээ Хятадын үндэстний цөөнхийн чавхдаст хөгжмийн зэмсэг----四胡буюу Хуучрийг танилцууллаа. Манай сайтанд анхаарлаа хандуулсан танд баярлалаа. \Орчуулан бэлтгэсэн Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе