• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лимб

CRI       (GMT+08:00) 2010-04-09 11:13:17

     Сайн байна уу? Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар би танд энэ өдрийн мэндийг хүргэж мэндчилж байна. Энэ удаагийн Хятадын хөгжмийн зэмсэг булангаар Хятадын ардын уламжлалт хөгжмийн зэмсэг Лимбыг (笛子)танилцууъя.

     Лимб нь үлээбэр хөгжмийн зэмсэг байж, түүнийг хулсаар бүтээсэн болохоор бас хулсан лим ч гэж хэлдэг. Хулсан лимбыг зохиоход хулсны дотор талын үеийг арилгаж, хананд нь үлээх амсар, хальс наах амсар, дуу гаргах амсар гаргана. Хальсны амсар дээр тусгайлан хальсны бүрхэвч наадаг ба хальсыг олонхдоо зэгэсны юм уу, хулсны нимгэн хальсаар зогооно. Ингээд лимбыг үлээх үе амьсгалын хий хальсыг доргиулан жингэнэсэн сайхан эгшиг гардаг байна.

     Лтмб нь жижигхээн биетэй хөгжмийн зэмсэг хэрнээ, өнө удаан түүхтэй аж. Хятадын зүүн өмнөд нутгийн Жэ жянь мужийн музэйд шувууны ясаар хийгдсэн лимбүүд хадгалагдаж байна. Эдгээр яст лимб нь 7000 гаруй жилийн түүхтэй хэдий ч өдгөөгийн хэрэглэж байгаа лимбтэй маш дөсөрхүү байдагаараа их сонирхолтой. Мэргэжилтэд эдгээр яст лимбыг өнөөдрийн хулсан лимбны уг дүр нь мөн гэж үзэж байгаа бөгөөд, 4500-гаад жилийн тэртээгээс эхлэн яст лимб нь хулсан лимбээр орлогдсон төсөөлөл гарчээ.

     Лимбыг тоглоход маш чөлөөтөй байдаг. Лимбээр уужуу тайвуу, цохилго түргэн, жингэнэм хангинам, уянгалаг эгшиглэнт ая хөгийг бүгд сайхан гаргаж чадна. Тэр тусмаа байгалийн төрөл бүрийн дуу чимээг дууриахдаа улам бүр авьяастай байдаг. Тухайлбал уулны хавцлаас урсах усны чимээ, шувуудын жиргэх дууг гэх мэт.

     Лимбын адил бус төрлийн стилээр тоглож болохоос гадна, хөгжлийн явцдаа өмнө умар бүлгийн гэж хоёр бүлэгт ангилагдсан байна. Өмнө бүлгийн хэв намба нь эрхэмсэг гоёмсог байдаг бөгөөд, лимбны бие нь арай урт бүдүүн байдаг. Тийм болохоор дуу нь нам уяруун уянгалаг зөөлөн онцлогтой. Умартынх нь харин цоглог ирмүүн, хүчтэй бөгөөд хангинасан жингэнэсэн дуутай байдаг. Ялангуяа ший жүжигт түлхүү хавсарган хөгжимддөг байна.

     Эрхэм сонсогчдоо. Танд энэ ялдамд "Сү жөү нутгаар аялсан нь" , "Түмэн шувуудын жиргэрээ" , "Таван Ванз" гэсэн лимбын ая хүргэж байна. \Орчуулан бэлтгэсэн Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе